Киноныхоо хамт олноос сална гэхээр төсөөлөгдөхгүй юм

2011/07/08
Share |
Хүмүүс:
Киноныхоо хамт олноос сална гэхээр төсөөлөгдөхгүй юм

-Дөлгөөнийг үзэгчид сайн таньдаг болжээ. Олон ангит хоёр ч кинонд тоглоод амжлаа. Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

 

 -Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одхүүгийн Дөлгөөн гэдэг. Би СУИС-ийн гуравдугаар курсэд суралцаж байна. Доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн шавь.

 -Сургуулиа төгсөж амжаагүй юм байна. Кинонд тоглох гараагаа хэрхэн эхлүүлэв?  

 -Өмнө нь "Эзэнгүй бөгж" гэдэг кинонд тоглож байсан. Тэгэхэд "Захиалгат инээд" хамтлагтай хамтран ажилласан юм. Энэ удаад Такт медиатай хамтран хийсэн энэ кинонд ирж шалгуулаач гэж Мөөжиг ах санал болгосон. Проб өгөөд тэнцсэн дээ.

 -"Амьдралд тавтай морил" кинонд эмэгтэй жүжигчин олдохгүй хэсэг хугацаа өнгөрсөн гэсэн. Өрсөлдөгч хэр байв. Пробонд ороход хэцүү байсан уу? 

 -Би их азтай байсан юм шиг байна лээ. Манайхны ярьж байгаагаар нэгдүгээр сараас хойш эмэгтэй жүжигчнээ хайсан гэж байсан. "Монголд залуу эмэгтэй жүжигчин ховор болчихжээ. Зарим нь хүүхэд гаргаад, эсвэл жирэмсэн байх юм" гэж ярьцгааж байсан л даа. Намайг ирсэн өдрийн орой хариугаа хэлээд авсан л даа. Өрсөлдөгчдөө хараагүй ч зургийг нь харсан. Зөндөө гоё охид байсан. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог.

 -80 ангит бүтээл гэдэг томоохон хэмжээнийхд тооцогдох байх. Ядарч байна уу. Зураг авалт ч дуусаагүй юм байна шүү дээ?

 -Ядрах юу байх вэ. Дуртай зүйлээ хийж байгаа юм чинь. Гэхдээ зураг авалт шахуу явж байгаа учир арын албаны хүмүүс унтах ч завгүй байгаа шүү. Хамгийн гол нь ядарч байсан ч уран бүтээлээсээ эрч хүч, урам зориг аваад урагшилж байна. Үзэгчдийн сэтгэгдлээс урам их авна даа.

 -Дөлгөөн яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Манай гэр бүлээс урлагийн хүн байхгүй л дээ. Ер нь хүн бүр л кино жүжигчин болохыг багадаа хүсдэг байсан байх. Би том болоод нягтлан бодогч болно гэж боддог байлаа. Харин төгсөх үедээ гэнэт сонголтоо өөрчлөөд СУИС-д орсондоо.

 -"Амьдралд тавтай морил", "Хайрын эрэлд" кинонуудад огт өөр зан араншинтай дүрүүдийг бүтээсэн. Чамд аль дүр нь илүү ойр байв?

 -Би одоо 20 настай. "Хайрын эрэлд" кинонд 15 настай охины дүрд тоглосон. Өөрийгөө олж нээгээгүй, яах ёстойгоо мэдэхгүй, буруу зуйлд татагдах дуртай, аав ээжтэйгээ таарамж муутай дүр байсан. Харин "Амьдралд тавтай морил"-ын Золоогийн дүр илүү ойр юм уу даа. Гэхдээ би Дөлгөөн. Тиймээс яг адилхан биш, ялгаатай гаргахыг оролдож байгаа.

 -"Амьдралд тавтай морил" кино амьдралын гэгээлэг зүйлсийг харуулахыг зорьсон байна лээ. Чиний хувьд амьдралыг хэрхэн хардаг вэ?

 -Сайн, муу гэж хоёр тал байдаг шиг киног маань эсрэгээр нь хүлээж авч байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ бидний зорилго бол амьдралд хичнээн зовлон байсан ч түүнийг даван туулж чаддаг, жаргал гэж байдаг юм шүү гэдгийг харуулах байсан. Би нэг зүйлд баригдахгүй олон сэдвийг харуулахыг зорьсон. Миний хувьд амьдралын болохгүй зүйлсээс илүү болж бүтэж байгаа, сайн сайхныг олж  харахыг хичээдэг. Мэдээж амьдралдаа тохиолдсон муухай зүйлсийг аль болох дурсахгүйгээр амьдрахыг хүсдэг.   

 -Золоогийн 16 анги хэзээ эхлэх вэ?

 -64 дүгээр ангиас зураг авалт нь эхлэнэ.

 -Билгээгийн анги дээр хайр дурлал, Ганаагийн ангид мөнгөний асуудал түлхүү гардаг. Золоогийн 16 анги ямар сэдэвтэй байх вэ?

 -Мөнхийн сэдэв хайр дурлалын тухай гарна. Цаашаа яахыг дэлгэцээр үзсэн нь дээр байх аа.

 -Зураг авалт зэрэг үргэлжлэхээр киногоо үзэж амжиж байна уу? Чамд хамгийн их таалагдсан аиги нь аль вэ?

 -Манай киноны лифт ажиллагаатай хэсэг байдаг. Би зурагтаар үзэж амжаагүй болохоор интернэтээс үзсэн. Тэр анги их таалагдсан. Ангийнхаа хүүхдэд ярьж байхдаа "Энэ их хөөрхөн кино тийм ээ" гэчихсэн өөрийгөө тоглож байгааг мартчихсан ярьж байна лээ. Мөн манай кинонд сайн жүжигчдийн тоглосон хэсгүүд байгаа. Батзаяа, Бямбацогт ах гэх мэт. Тийм дүрүүд манай киног чимж байгаа гэж боддог.

 -Уржигдар их хөгжилтэй анги гарсан. Туулын усанд нүцгэн хоноод, хайрцагтай алхдаг. Амьдрал дээр чамд тийм зүйл тохиолдвол яах вэ?

-Тэр зураг авалт их хүнд байсан. Үүрээр зураг авсан л даа, Их хүйтэн байсан. Тийм тохиолдол гарвал яг яахаа мэдэхгүй байна.

 -Та нар шиг ийм найзууд амьдралд хэр олон бол. Чи нөхөрлөлийн талаар юу гэж боддог вэ?

 -Яг үнэндээ миний эргэн тойронд кинон дээр гардаг шиг сайн найзуудыг олж хараагүй байна. Гэхдээ мэдээж байдаг байх. Нөхөрлөл гэхээр хамгийн түрүүнд бууж байгаа нь зовох цагт хамт, жаргах цагт хамт байх. Бас сонирхол нь нэг байх их чухал.

 -Сургуулиа төгсөөд ямар чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Киноны санал хэр ирж байна?

 -Одоогоор ирсэн санал алга. Ер нь гуравдугаар курст орохоороо л цаашид юу хийх вэ гэдгээ илүүтэй боддог юм билээ. Ямар ч байсан төгсөх үедээ болох байх даа. Надад тайз их гоё санагддаг. Тайзан дээр гарахаар сэтгэл огшоод байдаг юм. Кинондоо орчихоод хичээлдээ оролгүй удаан байж байгаад тайлан тоглолтоо очиж үзсэн чинь сэтгэл хөөрөөд сургуулиасаа явмааргүй санагдаж байсан. Тайз гэдэг маш агуу. Жүжигчдээс их уран чадвар шаарддаг. Дэлгэц ч ялгаагүй. Дэлгэцээр нэг алдаа гаргахад маш олон хүн үзнэ шүү дээ.

 -Чамайг "Захиалгат инээд"-ийн Манлайтай үерхдэг. Эсвэл "Хэцүү анги" киноны Билгүүний дүрээр танил болсон Наранмөнхийн найз охин гэсэн яриа байдаг. Энэ талаар?

 - Наранмөнхийн тухай анх удаа сонсож байна. Манай ангийн хүүхэд, бид сайн найзууд. Яагаад тийм яриа гарсныг мэдэхгүй юм. Манлай ахын тухайд саяхан интернэтэд тийм мэдээлэл байсан. Биднийг их зан гаргасан. Намайг киноны Болдоотой янаг амрагийн харьцаатай энэ тэр гээд аймар юм бичсэн байсан. Манай Манлай ах эхнэртэй, хоёр хүүхэдтэй. Эхнэр нь Оюунаа гээд гоё эгч байдаг. Манай монтажчин шүү дээ. Яагаад тэгж бичсэнийг гайхаад байдаг юм. Хүн үнэмшмээр юм бичиж болдоггүй юм байхдаа.

 -Дөлгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулвал чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

 -Манай сургуулийн онцлог л доо. Чөлөөт цаг гарах нь бага, Гэхдээ би цаг гарвал ном унших дуртай. Бас дэлгүүр хэсч, шинэ юм авч урам авах дуртай,

 -Киноныхоо талаар хэлмээр өөр зүйл байна уу?

 -Манай киног үзээд дэм өгдөг үзэгчиддээ их баярлалаа. 80 ангит кино бүтээхэд санхүүжилт их чухал юм билээ. Олон сар дамнаж хийгдэж байгаа кинонд тусалж байгаа ивээн тэтгэгчиддээ баярлалаа. Киноныхоо хамт олонд их хайртай болсон. Эднээсээ сална гэхээр төсөөлөгдөхгүй байна. Хөлс хүчээ шавхан байж хийсэн уран бүтээлийг маань үзэгчид зөвөөр ойлгон үнэлээсэй. Кино багийнхан маань залуу хүмүүс тул маш их эрч хүчтэйгээр ажиллаж байна. Энэ хүмүүстээ баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Stevie Where are you from? http://www.servidoresdejesus.o rg/estradiol-cream-cheap-gel.p ptx fence remind what is the cost of estrace cream ebay grain draft”The thieves, who even took packed bags with all their contents, took their time to pick out documents and car and house keys to leave them in the rooms,” a statement on Sevilla FC's website read. http://www.biarritz-thalasso.c om/voltaren-gel-1-online-usage .pptx intellegent voltaren gel uk medication guide garlicWith Lafley back at the helm, P&G sees more opportunities tocut costs, such as trimming marketing expenses as a percentageof sales, and wants to better understand what consumers want. Hehas already split P&G into four businesses, hoping the newstructure will boost efficiency. http://www.granpoderymacarenad emadrid.org/orgasmivin-cost.pd f refuse online orgasmivin induce”X Factor” added Kelly Rowland and Paulina Rubio to Cowell and the returning Demi Lovato on its judging panel this year. Cowell suggested that with female artists dominating the pop charts, an all-female panel outside of himself would be the way to go. http://www.structura.be/azelex -20-cream-for-rosacea.pdf elaborate handle azelex reviews rosacea hasten piledA number of senators - mostly Democrats - have criticized Summers for easing banking restrictions and not regulating derivatives when he was treasury secretary in the 1990s during the presidency of Bill Clinton.
IP:188.143.232.43  2016-02-19 13:43:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.