Э.Бат-Үүл гишүүн боож үхэхэд бор шидмэс дутуу явна

2011/07/09
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Э.Бат-Үүл гишүүн боож үхэхэд бор шидмэс дутуу явна

УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл хуулиар зөвшөөрсөн гишүүнийхээ эрхийг эдлэж  Ерөнхий сайдыг огцруулах тухай бичиг өргөн барихаар болсон. Учир нь тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг гацаасан буруутан нь МАН буюу МАН-ын Удирдах зөвлөл. Өөрөөр хэлбэл Монголын төрийг хуулиар олгогдсон эрхийн дагуу УИХ-ын гишүүд биш  МАН-ын удирдах зөвлөл, өөрөөр хэлбэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх удирдаж байгаа нь ардчилсан төрийн амин сүнсийг алдагдуулж буцаад нам төвтэй улс болох нь гэхээс боож үхэхээс дутахгүй яваа гэнэ.  Төр төвтэй улс төрийн хүчинг нам төвтэй улс төрийн хүчин болж байгааг зогсоох ёстой ерөнхий сайд С.Батболд уг асуудлыг зогсоохын оронд улам өөгшүүлж байгаа гэж тэрээр үзэж байгаа аж. Тиймээс энэ хариуцлагагүй асуудалд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга С.Батболд хариуцлага хүлээж огцрох учиртай хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин түүний энэ саналыг 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх гэнэ. Түүний ярьж буйгаар гишүүд ажил алба ихтэй олдоц муу  байгаа ч арваад хүний гарын үсгийг зуруулж чадсан аж. Энэ нь түүнд урам өгч байгаа төдийгүй 19 гэдэг тоо бол өлхөн бүрдэнэ гэдэгт харин ч нэг итгэл төгс байгаа гэнэ шүү.

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.