М.Нара: Намайг зоригтойхон эргүүлж байгаа залууд би урхидуулчих гээд байдаг юм

2011/07/10
Share |
Хүмүүс: Нара | 
М.Нара: Намайг зоригтойхон эргүүлж байгаа залууд би урхидуулчих гээд байдаг юм

Нара гэх нүдээрзэ инээмсэглэсэн, нэмэлт хачиргүй ил тод яриатай бүсгүйтэй уулзлаа. Японд хөгжмийн боловсрол эзэмшсэн түүнийг сайн мэдэхгүй нэгэн ньжаахан айлгүй, хэт задгай хувцасладаг гэж өөлөх нь бий. Харин Нарагийн хувьд хэн нэгэнд таалагдах гэж хоосон дүр эсгэхийг хүсдэггүй. Өөрийнхөөрөө байх дэндүү дуртай нэгэн. Монгол поп урсгалын “Монгол наадам” дууныхаа клипийг дөнгөж өлгийдөж авах үед дуучин Наратай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Нара нэлээд завгүй байгаа бололтой?

-Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жил гээд өндөр ойн баярууд тохиож байна. Тиймээс Монгол поп стилийн шинэ дуу гаргаж, ард түмэндээ бэлэг барих гэж эртнээс бодож, хичээж, “Монгол надам” дуугаа ВХ-тэй хамтарч, N entertainment студиэр клипийг нь хийлгэлээ. Дууны маань аяыг Оки, харин үгийг ВХ бичсэн. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж бүтсэн сайхан бүтээл болсон.

Үзэгч, сонсогчдодоо чанартай сайхан уран бүтээлээр бэлэг барихын тулд маш их ажилтай, завгүй байлаа. Камертон хамтлагийн ахлагч Болд ах маань Монгол поп урсгалыг албан ёсоор зарлаж, хүмүүс ч хүлээж авахад бэлэн болчихсон байгаа учраас би энэ дуугаа хийсэн юм. Миний хувьд анхны Монгол поп дуу болохоор их сонирхолтой, онцгой санагдаж байна. Тиймээс цаашид аль болох олон дуу хийнэ.

Монгол поп бол нэрлэмжийн хувьд шинэ, хүмүүс ойлгоход хялбар болохоос бус агууламжийн хувьд цоо шинэ зүйл биш л дээ. Өмнө нь ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан этник дуу гардаг байсан нь хамрах хүрээний хувьд сонирхогчид ч хумигдмал байсан бол Монгол поп урсгалыг хүн бүр ойлгоход хялбар юм. Нэг ёсондоо дэлхий нийтэд монгол гэх мэдрэмж, үнэрийг үнэртүүлсэн, брэнд хөгжим болох юм даа.

Тиймээс би Монгол попыг маш их дэмжиж байна.

-Дуучин Нара нэг хэсэг мэргэжлээ сольж бараг кино жүжигчин болох шахаж, “Цахирмаа”, “Зөрлөг” зэрэг кинонд гол дүр бүтээсэн. Харин түүний дараа хэсэг хугацаанд нам жим болчихсон. Харин одоо уран бүтээлдээ эргэн орж байгаа бололтой?

-Нэг хэсэг би нэлээд назгайрч, амралт маань ихэссэн л дээ. Харин одоо уран бүтээлээ тууштай хийхийг зорьж, хичээж байна. Гэхдээ уран бүтээлээ хийж байна гээд cap тутам шинэ уран бүтээл хийж, клип гаргахад хүч хөдөлмөр, мөнгө, санхүү шаарддаг учраас бас чанга талдаа. Тиймээс жилдээ час хийсэн хэдэн уран бүтээл хийж клипжүүлсэн нь дээр юм байна гэдгийг ойлгож, энэ тухай бодож байна.

-Чи Японд урлагийн сургуульд боловсрол эзэмшсэн. Мөн гоо сайхны чиглэлээр сурч байгаа гэж сонссон юм байна. Сургуульдаа хэзээ явах вэ?

-Би Японд make-up artist чиглэлээр сурч байсан ч Цунами болоод эх орондоо ирчихсэн шүү дээ. Одоохондоо буцах бодол алга, Монголдоо уран бүтээлээ хийгээд, сайхан амьдрахыг хүсч байна. Бодвол Цунамигаас их айсан юм байлгүй. Гэхдээ цаашид юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.

-Зуны налгар өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бэ, зусландаа гарчихсан уу?

-Миний хувьд одоогоор ерөөсөө амарч чадаагүй л байна. Дулааны улирал эхлэнгүүт л энэ дууныхаа санааг гаргаж, зорьж хийсээр байгаад  яг наадмын   өмнө уран бүтээлээ үзэгчдийнхээ хүртээл болгож байна. Маш их эрч хүчтэй ажилласан. Ямар ч байсан бодож санаснаа гүйцээж, зорьсон зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Баяр наадмын дараа дахиад өөр ажил хийхээр төлөвлөчихсөн байгаа. Ер нь энэ зун амрахгүй байх аа. Өнгөрсөн зунжин л амарч, Нара зугаалж байна, амарч байна гээд л бичүүлсэн шүү дээ.

-Чиний дуунд “Уучлаарай залуу минь чи надаас болгоомжлоорой, Урхинд минь орсон бол гарна гэж бүү бодоорой” гэсэн мөртүүд байдаг. Ер нь Нарагийн урхинд орсон залуус гарч чаддаггүй байх аа гэсэн бодол төрж байлаа?...цааш уншвал...Энд дарна уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.