Монголчууд дэлхийн рекорд эвдлээ

2011/07/10
Share |
Хүмүүс:
Монголчууд дэлхийн рекорд эвдлээ

Монгол Улс олон тэгш ойтойгоо давхцуулаад бас нэгэн үйл явдлыг тэмдэглэх үү, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй болжээ. Цаана чинь Гиннесийн номын зөвлөлөөс манай улсад албан тоот ирүүлж гэнэ шүү дээ. Юун тухай вэ гэхээр манай Монгол Улс нэг хүнд ногдох одон, медаль, тэмдгийнхээ тоогоор дэлхийд байхгүй амжилт тогтоожээ. Энэхүү үзүүлэлтийг тус зөвлөл тэмдэглэж авсан тухайгаа мэдэгдсэн юм байх. Тиймээс үүнийг баяр хэмээн хүлээж авч тэмдэглэж хундага тулгах уу, үгүй юү гэдгээ шийдэх болох нь. Эрх биш ард түмнээсээ асууя гэхгүй байлгүй дээ.

Тэгээд энэ нь баярт үйл явдал мөн юм уу, биш юм уу гэж үү. Энэ дэлхийн өнцөг булан бүрт Гиннесийн номонд орох амжилт тогтооно гээд хадаас идэх нь хадаас идэж, хамраа авахуулах нь авахуулж байдаг. Бодвол тэр нь амжилт бөгөөд хувь хүний тухайд ч, улс орны хувьд ч дэлхийн чихийг дэлдийлгэм үйл явдал, нэг ёсны амжилт байдаг бололтой юм билээ. Тэгэхээр бид ч гэсэн баярлан тэмдэглэж архи уудаг нь архиа, дарс шимдэг нь дарсаа, айраг сөгнөдөг нь айргаа барьж аягүй бол "Халуун элгэн нутаг"-аа дуулах даг аа.

Гиннесийн номын зөвлөл ямар үндэслэлээр энэ чиглэлд Монголыг дээд амжилт тогтоосон хэмээн бүртгэсэн гээч. Юуны өмнө манай улсын 2,7 сая хүн тус бүртээ хүртээж өгөх хөдөлмөрийн хүндэт медалийн нөөц дуусаад, дахин 100 мянгыг захиалсан юм байна. Цагийг нь тулгаж өгсөн захиалгыг энэ долоо хоногт багтааж гаргах гээд тэмдгийн бизнес эрхэлдэг хүмүүс тун чиг ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Нойргүй хонож ажилласнаасаа болоод хэд хэдэн хүн гар хуруугаа няцалсан ч гэнэ. Бас хаанаа ч хүрэхгүи дутаад байгаа алдарт эхийн одонг замбараагүй олон тоогоор захижээ. Одон, тэмдэг хийдэг хүмүүс эндэх захиалгаа барахаа болихоор нь Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан БНСУ-д захиалж. Тэгсэн тэнд нь солонгосчууд мөн хугацаанд нь хийж дуусгахгүй нойр хугаслаж байгаа сурагтай. Яагаад тус улсад захиалсан бэ гэхээр Хятадад, өөрөөр хэлбэл олон жилийн турш Бээжингийн тэмдгийн үйлдвэр Монголын одонгийн захиалгад хэдийнээс нааш дарагдсан тул бөөнөөр олгож буй "Эхийн одон" мэтийн үнэ хүнд багатайнх нь захиалгыг хүлээж авахгүй гэжээ. Дэлхийн хаана ч ийм захиалга өгдөг, одон, медаль, тэмдэг бөөндөж иргэддээ олгодог улс байхгүй. Тэднийг нь гардаж авсан хүмүүс шагнуулснаасаа эцэс юм болж, хавь ойрынхныг цуглуулж нохой гурав харагдтал уулгахаас нааш босгоор гаргадаггүй найр гэдэг утгагүй юм хийдэг тул Гиннесийн онцгой содон, гаж амжилтуудын шалгуурт үнэхээрийн нийцэж магадгүй бололтой дог оо.

Яана даа, манай Монгол Улс, түүнийг удирдан чиглүүлэгч төр засаг, одон медалт нар "бөөлжигч" үе үеийн Ерөнхийлөгч. Өмнөөс нь ичээд үсгээ ч олж дарахгүй нь.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ëóãàíñê êóïèòü Cocaine Êîòëàñ êóïèòü Àìôåòàìèí Ëîêèíãòîí êóïèòü áîøêè Æàíàòàñ êóïèòü ìàðèõóàíó СтроитеР»ÑŒÑÑ‚Ð²Ð¾ домов в Самаре под ключ, низкие цены, недорогР¾ Ôîêèíî êóïèòü Ecstasy Rolls Royce Ïåðãàìèíî êóïèòü Ãåðîèí Ýðçèíäæàí êóïèòü Ìåòàäîí Çàêëàäêè LSD â Ïîëåññêå Ìèíóñèíñê êóïèòü Ãåðîèí íàòóðàëüíûé êóïèòü Êîêñ Ìîæàéñê Ñàôîíîâî êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí (ôåí) Ñâîáîäíûé êóïèòü çàêëàäêó ãàøèø Соль закладкР°Ð¼Ð¸ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº êóïèòü Ãàøèø Øàãîíàð Ïîðò-Ñåíò-Ìýðè êóïèòü Ãåðîèí Àëêàíòàðà êóïèòü Ìåòàäîí Ñîëèêàìñê êóïèòü Còèìóëÿòîðû Стаф в Вытегра Àíàïà êóïèòü çàêëàäêó Ãåðîèí íàòóðàëüíûé Ìîññîðó êóïèòü ãèäðîïîíèêó Íèæíÿÿ Êàëèôîðíèÿ êóïèòü øèøêè Ãèâàòàèì êóïèòü çàêëàäêó Cocaine Õàéäóáîøîðìåíû êóïèòü øèøêè Купить Айс ЧистопоР»ÑŒ Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Áàõ÷èñàðàå Ëèñêè êóïèòü çàêëàäêó Euro HQ Hash (×ÅÐÍÛÉ) Ïîðáàíäàð êóïèòü çàêëàäêó Cocaine Äèâàíû â Õåðñîíå Êîðàáëèíî êóïèòü Òðèïòàìèíû Ïå÷îðû êóïèòü çàêëàäêó Êðèñòàëëû ì¸äà Ðàëåéã êóïèòü áîøêè Áîëüøîé Ëóã êóïèòü Ãåðîèí Ïèêóà êóïèòü Êîêàèí Ðàñ Àëü-Õàéìà êóïèòü VHQ GanBang Cocaine 98% Peru Êîðþêîâêà êóïèòü ìàðèõóàíó Ñàðàïóë êóïèòü MDPV
IP:185.251.70.234  2018-08-05 15:00:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.