Ё.Отгонбаяр хов сонсох дуртай

2011/07/10
Share |
Хүмүүс:
Ё.Отгонбаяр хов сонсох дуртай


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг боловсрол, мэдлэгээр чамгүй, хүн чанараар ч давгүй гэдэг юм. Тэрбээр найз нөхөд, ах дүү хамаатан садангаа сайн муу гэж ялгалгүй боломжоороо ажил төрөлтэй болгож тусладаг гэнэ. Харамсалтай нь туслалцааг авсан бүхэн чихийг нь халууцуулахгүй шилдэг байж чаддаггүйд сайд жаахан бухимддаг гэх. Эрхэм сайдад нэг тааруу чанар бий. Хэн нэгний тэр дундаа УИХ-ын гишүүдийн зөөсөн ховыг тун ч дуулгавартай сонсч, ховыг нь ч дор нь ажил хэрэг болгодог муу гэмтэй. УИХ-ын гишүүдийн Дотор сайдын энэ чанарыг овжноор ашиглаад салбарынх нь дарга нарын суудалд сэлгээ хийлгэж өөрийн хүнээ шургуулчих санаа тээж явдаг хүн ч чамгүй олширч буй гэнэ. Танай тэр дарга тэглээ гэхэд л сайд ч цаг алдалгүй дор нь утас цохиж цэргээ зад загнахдаа хэд дэх удаагаа болж буйг нь ч мартахгүй сануулаад авдаг аж.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.