Ерөнхий сайд гэр бүлтэйгээ хамт наадамлалаа

2011/07/13
Share |
Хүмүүс: С.Батболд | 
Ерөнхий сайд гэр бүлтэйгээ хамт наадамлалаа

Манай Ерөнхий сайд хамгийн гэр бүлсэг эрчүүдийн нэг гэнэ. Гэр бүлээрээ  бахархаж  бас тэднийгээ боломж л гарвал эрхлүүлэх хэрэгтэй гэж нэгэн  ярилцлагадаа дурьдсан удаатай. Ерөнхий сайд хэлсэндээ хүрч гэр бүлдээ цаг заваараа харамгүй зориулсаар байна. Төрийн энэ их ажлын хажуугаар эхнэр, хүүхдэдээ гаргаж байгаа Батболд сайдын хайр халамжийг анзаарсан улс төрчдийн эхнэр эрүү нүдэж байгаа сурагтай. Наадмын өдрүүдэд гэхэд л эхнэр,  хүүхдээ авч төв цэнгэлдэхийн төв асраас наадам үзэв. Манай эрчүүд ажил ажил гэж гүйсээр ар гэрээ мартдаг. Эсвэл ажлаа дуусангуут мөрийтэй тоглоом, мөнгөний ажил, хүүхэн шуухан гээд өдрийн бор хоногтоо гэртээ нэг орвол орно, үгүй бол зэсэрнэ. Энэ байдлаа халж, ерөнхий сайдаасаа суралцвал дээр юм шиг ээ. Эцсийн бүлэгт тэгээд эхнэр хүүхэд гэдэг хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл байжээ гэдгийг хожмын өдөр ойлгох тусмаа толгой руугаа шаах вий.

А.Маша. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.