Бар Рафаэли Леонардо Ди Каприог орлох амрагаа олжээ

2011/07/13
Share |
Хүмүүс:
Бар Рафаэли Леонардо Ди Каприог орлох амрагаа олжээ


Загвар өмсөгч бүсгүй нэгэн бизнесмэн эртэй болзож байна. Холливудын хамгийн дур булаам хос гэгдэж байсан Бар РАФАЭЛИ болон Леонардо ДИ КАПРИО нар энэ оны таван сард сүр дуулиантайгаар салцгаасан билээ. Жүжигчин эр маш хурдан Блейк ЛАЙВЛИ хэмээх бүсгүйг өвөртөө оруулан Европоор аялсан бол харин Барын хувьд бас шинэ амрагтайгаа учраад байна. Өнгөрсөн амралтын өдрөөр тэр бизнесмен Дэвид Фишер гэгчийн хамтаар Тель-Авивийн Oto Bar-д зугаацаж явсаныг нь паппарациуд “олжээ”. Бүсгүйн хувьд төрөлх Израильдаа найз залуугаа дагуулан Парисийн романтик аяллаасаа шууд иржээ. Саяхан Бар нэгэн залуутай сээтэгнэж байсан юм. Тэр нь Израилийн сагсан бөмбөгчин Омри Касспи байв. Харин тэгвэл тэр өдгөө өөр нэгэн хамтрагчаа дагуулан нутагтаа ирээд байгаа нь энэ.

К.Саша Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.