Арлааны Эрдэнэ-Очир Алтан гадас хүртэв

2011/07/14
Share |
Хүмүүс:
Арлааны Эрдэнэ-Очир Алтан гадас хүртэв

          Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын төлөөлөл хэмээгддэг Арлааны Эрдэнэ-Очир 90 жилийн ойгоор алтан гадсаар энгэрээ цоолжээ. Сүүлийн үед шүлэг бичихээсээ илүүтэй шилтэй цэнхэртэй найзлах болсон хэмээн адлуулж байсан А.Эрдэнэ-Очир ийнхүү төрийн хишиг хүртсэн явдалд найзууд нь ихэд омогшин баярлаж гэнэ. Ахиад 10 жилийн давхиатай найрагч хэмээх үнэлэлтийг мэргэжил нэгтнүүдээсээ авдаг А.Эрдэнэ-Очир бор дарснаас холдож, бийр янтай нийлүүлж эхэлнэ гэж зохиолчид горьдож байгаа юм байна. Харин Арлааны их үст хүү юу бодож суугаа юм бол доо.

С.Дүүжий

          Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.