Ү.Хүрэлбаатар хүүгээ улс төрд сойж байна

2011/07/14
Share |
Хүмүүс:
Ү.Хүрэлбаатар хүүгээ улс төрд сойж байна

Сахал хэмээх хочийг найзуудаасаа авсан Үржингийн Хүрэлбаатар сэтгүүлч мэргэжилтэй ч бөх судлаач, яруу найрагч, улс төрч гээд сонирхохгүй мэргэжил, хийхгүй ажилгүй нэгэн билээ.  Түүний энэ олон “хобби”-г төрсөн ганц хүү нь өвлөн авчээ. Аавынхаа залуугийн төрхийг өвчсөн мэт дуурайсан хүүг нь Батхишиг гэдэг. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрээр төгссөн жилдээ магистрантурт элсэн орсон аж.  Улмаар аавынхаа үүсгэн байгуулсан “Түгээмэл” дээд сургуульд багшилж байгаад Польш улсад улс төр судлаач мэргэжлээр суралцахаар оджээ. 3 жилийн дараа төгсөж ирээд Монголын улс төрийг сэтгүүлч-улс төрч хүний нүдээр харж, нийгмийг эрүүлжүүлэх байх гэж хавь ойрынхон нь хүлээдэг аж. Түүний улс төрд орох шийдвэрийг аав нь хоёр гараа өргөөд дэмждэг юм байна. Өөрийнхөө орж чадаагүй орон зай руу хүүгээ нэг зүтгүүлээд үзье гэж бодсон юм болов уу даа. Хэрхэхийг Хүрэлбаатар биш цаг хугацаа л хэлнэ дээ.


А.Маша Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.