Дэд сайд Ж.Цолмон "Царай муутай хүнийг яаж засах вэ" гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалав

2011/07/14
Share |
Хүмүүс:
Дэд сайд Ж.Цолмон

Дэд сайд Ж.Цолмон Монгол хүүхнүүдийг царай муутайгаар нь ялгаж, голыг нь гонсойлгожээ. Тэрээр саяхан докторын зэрэг хамгаалахдаа "Монгол эмэгтэй хүний зөв төрхийг рентген туяагаар оношлох нь" хэмээх сэдэв авч, амжилттай хамгаалсан байна. Түүний судалгаанд 100 орчим бүсгүй оролцсоноос 60 гаруйг нь тэрээр Монгол эмэгтэй хүний төрхгүй хэмээн голж, 36 эмэгтэйг судалгаандаа ашиглажээ. Нүүр амны гажиг судлаач эмчийн хувьд хэдийгээр эрдмийн ажил мөн боловч энэ сэдэв эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй судалгааны ажил биш билээ. Түүний оронд эрүү нүүрний гажигтай хүмүүсийг хэрхэн үр дүнтэй эмчлэх, согог судлалын салбараар хэрхэн хөгжүүлэх талаар хөөцөлдсөн бол арай дээр байх байлаа. Шүд авахаас өөрөөр эрүү нүүрний салбартаа ажиллаж байгаагүй түүний ажлын дадлага туршлага эрүү нүүрний мэс заслын эмч нарын хажууд үнэхээр жижигдэнэ. Гэтэл манай эрүү нүүрний мэс засалч эмч нар мэргэжлийн ур чадвараараа дэлхийд гайхагдаж байгаа ч багаж тоног төхөөрөмж нь аль 19-р зууныхаараа байгаа. Тэрээр өөртөө эрдмийн цол нэмж, эмэгтэйчүүдээ царай муутайгаар нь дугаарлаж байхаар эрүү нүүрний салбартаа сүүлийн үеийн тоног төхөөрөмж аваад өгчихсөн бол эх оронд нь хэрэгтэй байлаа.
Түүнийг ийм хачин сэдвээр яаруу сандруу сонгуулийн өмнө докторын зэрэг хамгаалж байгааг улстөртэй холбож үзэх хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа УИХ-ын сонгууль болоход эмэгтэй нэр дэвшигчид тун хатуухан даваатай  тулгардаг. Адаглаад л монгол цустай биш, мөнөөс нь эхлээд маргаан үүсдэг. Тэрээр энэ бүхнээс өөрийгөө хамгаалж, ийм сэдэв сонгож авсан хэмээн жиг жуг хийж байна. Зөв төрхтэй монгол эмэгтэйн тухай докторын ажил нь Ж.Цолмонд сонгуулийн үеэр хэрэг болдог л бол яамай даа.

Эх сурвалж: “Одоо цаг” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.