Агсам, согтуугаараа алдартай Э.Мөнх-Очир цус асгаруулахыг уриалаад байна уу даа?

2011/07/14
Share |
Хүмүүс:
Агсам, согтуугаараа алдартай Э.Мөнх-Очир цус асгаруулахыг уриалаад байна уу даа?

Ардчилсан гэх тодотголтой өнөөгийн энэ парламентад үе залгамжилсан гэж хэлж болохоор төрийн түшээд бий. УИХ-ын гишүүн С.Оюуныг төрсөн ах С.Зоригийг нь хэрцгийгээр хөнөөгдсөний дараа "ахынхаа амь насыг хөнөөсөн алуурчдыг илчил" хэмээн ард түмэн боломж олгож төрийн ордны үүдээр чөлөөтэй "нэвтрүүлсэн" билээ. Гэвч өдий хүртэл парламентад тухалж суудал зайдагнахдаа ахынхаа амь насанд халдсан этгээдүүдийг илрүүлэх талаар санаа тавьж хөөцөлдөхөөс илүүтэй энд тэндхийн намууд руу эгээ л эр нөхөртөө хаягдсан эхнэр шиг намба алдан гүйж явдаг нь түүнийг тулхтай улс төрч гэхээс илүүтэй "туршилтын туулай" гэмээр. Олон нөхөр сольсон хүүхэн нэр нүүрээ бардгийн нэгэн адил Оюун гишүүнд ч "эвсэх, хамтрах" нам олдохгүйд хүрч аргаа барахдаа Ногоон намын сүүлнээс нь таслан Д.Энхбаттай хүзүү сээрээрээ хэлхэлдээд авсан. Үе залгамжилсан ганц эмэгтэй гишүүний хувьд нэг иймэрхүү. Уг нь талийгаач Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяа мөн л ард түмний хайр энэрлээр төрд заларч байсан боловч өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодож гэрийн мухар сахиж суух болсноор С.Оюун гишүүн "ганцаардсан" хэрэг л дээ.
Парламентад үе залгамжилсан нэг "ханхүү" бий. Нэр нь Э.Мөнх-Очир. Аав нь цагтаа УИХ-ын дарга байсан гэдгийг хүн бүгд шахуу гадарлана. Буурьтай суурьтай, олонд хүндтэй ноён нуруутай нэгэн байсныг одоо ч зарим хүмүүс мартаагүй. Харамсалтай нь үйл хэргийг нь залгамжилсан Э.Мөнх-Очир хүү нь эцэг    шигээ    эгэл    олондоо хайрлагдсан нэгэн байж чадсангүй. Энд тэндхийн баар саванд ороод идэж уудаг, бас ч болоогүй хэрүүл зодоон үүсгэдэг гэх элдэв хэл ам татлах нь энүүхэнд. Монголчууд "амьд хүний чихийг халууцуулах", "үхсэн хүний ясыг өндөлзүүлэх" гэж ярьдаг. Тэгвэл Э.Мөнх-Очир гишүүн хөөрхий муу эцгийнхээ ясыг мөн их өндөлзүүлж байна даа гэхэд нэг их хилсдэхгүй дээ. Тэр ч одоо багадаж гэж бодоход төрийн хүний толгойд багтаж, амнаас нь гарамгүй үг яриаг хэлж ярьж байхыг нь яана гээч!
-М.Энхсайхан, Н.Энхбаяр нар ард түмнийг хүчирхийлэлд уриалан дуудаж байна гэдэг шүүмжлэл байх юм?
-Тийм зүйл гарвал нухчин дарах ёстой.
-Үүнээс болоод 7-р сарын нэгэн шиг эмх амбараагүй байдал үүсвэл?
-Долоон сарын нэгэн чинь өөр асуудал. Зохион байгуулалттай турхирч байгаа асуудал гарах юм бол ямар ч төр нухчин дарах ёстой.
-Байдал хурцадвал яах вэ?
-Төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой. Өнөөдөр төр гэж байгаа бол тийм байдлыг газар авахуулах ёсгүй. Н.Энхбаяр, М.Энхсайхан өөр хэн ч оролцож байсан хамаагүй ийм нөхцөл байдал үүсгэж болохгүй.
Эрхэм гишүүний хэлж ярьж байгаа энэ бүхэн эгэл хүмүүн танд эвгүй сонсогдож байгаа биз. Аймаар, бас сүрдмээр. Арай согтуудаа хэлсэн юм биш байгаа даа. "Нухчин дарах". Энэ үгийг сонсохоор л зүрх шархираад явчихдаг болсон шүү дээ, бид чинь. Таван хүний амь хөнөөсөн 7 сарын нэгний хэрэг, Тянь Ан Миний талбай дээр танкаар индүүдсэн гээд аймшигтай дүр зураг сэтгэлд бууна. Коммунист дэглэм, коммунистуудын харгис үйлдэл сэтгэл дотроос арилаагүй байгаа энэ үед "ардчилсан" төрийн түшээ хүний амнаас ийм үг гарч байгаа нь ямар аймаар юм бэ. Талийгаач эцгийг нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай таарамж муутай байсан гэх эртний нэг "модон улаатай" үг ч байдаг л даа. Эрхэм гишүүн энэ явдалд хорссондоо ингээд хэлчихэв үү. "Гал үндэстэн" холбооныхон "гал бутартал тэмцэнэ" хзмээн дөвчигнөцгөөж байх үеэр ийнхүү ярьж байсан нь байдал бишдэх вий гэсэн болгоомжлолыг олон хүнд төрүүлээд авсан. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх хэн хэнд нь бий. Харин яаж, ямар үгээр гэдгээ хувь хүн толгойдоо бодоод үзэхэд буруугүй гэдгийг экд болсон явдал, эрхэм гишүүний хэлсэн үг харуулж байна. “Ёс ёмбогор, Төр төмбөгөр” гэж үг бий. Төрийн түшээ нь ийм бодол тээж явахад төр яаж төмбөгөр байж чадах юм билээ дээ. "Нухчин дарна" гэдэг чинь байдал эвгүйдвэл цус асгаруулан байлдаж тулалдахдаа хүрнэ гэсэн үг юм шүү.

Эх сурвалж: “Далд амьдрал” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.