Анодын Даваагийн ард Н.Энхбаяр байсан гэж үү?

2011/07/14
Share |
Хүмүүс:
Анодын Даваагийн ард Н.Энхбаяр байсан гэж үү?

Талбай дээр “Гал үндэстэн"-ийнхэн л тэмцээд байгаа гэж хүмүүс ойлгодог. Гэтэл Монголын ард түмний хянан шалгах хороо, Монголын тууштай эх орончдын нэгдсэн холбоо, Монголын ард түмний улс төрийн манлай хөдөлгөөн зэрэг байгууллагууд бас байгаа аж. Тэд өөрсдийгөө хамгийн тууштай, шударга нь гэж ярьж байв. Саявтар нэг хэсэг “Гал үндэстэн"-ийхэн талбай дээр байхгүй болсон байв. Эд бол тууштай бус, янз бүрийн эрх ашигт автамхай тул, хийдгээ хийгээд, гэрээ ачаад явсан гэж тайлбарлаж байлаа. Тэднийг Намбар ван санхүүжүүлсэн, харин өөрөө "миний амь насанд халдах гэж байна" гээд далд байгаад байгаа, Анодын Даваа бол зөвхөн халхавч байсан, тэр шорон оронгийнхоо явдлын нээнтгэнд ороод халхавч болохыг зөвшөөрсөн гэж байв. Гал үндэстэний удирдагчийг ч мөн тийм нээнтгэнд орсон гэлцэж байв. Хүмүүс хэнд ч итгэхийн арга алга гэж халаглан байв. Харин талбайд үлдэгсэд: "Бидэнд л итгэх хэрэгтэй. Намбар ван эднийг тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Тэр мөнгөн дээр маргаад хагарч бутарцгаасан ш дээ. Ард түмнээс санхүүждэг бид бол өөр" гэж байв.
"Гал үндэстэн"-ийхэн чинь нам хэрэггүй, Намбар ван хэрэггүй л гээд байдаг ш дээ гэхэд "Худлаа худлаа, бүгд худлаа. Бид л харин тэр байр суурин дээр тууштай зогсож ирсэн" гэж байв. Гэтэл "Гал үндэстэн" ахин гарч ирээд, "гал мэс" хангинуулж гарлаа. Намбар ван гадаадаас ирсэн, улс төрийн хувьд идэвхжсэнтэй холбон хардах хүн байна. Энд дурьдагдсан хүмүүсийг муу муухай гэж ойлгуулах зорилго тавьсангүй. Хэнд, юунд итгэх нь л тодорхойгүй болчихоод байна.
"Бүхнийг мэдэгч, илчлэгч" хөдөлгөөнийхөн Н.Энхбаярыг МАН-тай хамтран ажиллаж байгаа, МАХН гэх нэрийг авахаа больсон, харин парламентын суудалд горилж буй гэв.
-Монголын ард түмний язгуур эрх ашгаас урвасан МАНАН-гийн улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэл,  Сү.Батболд, Н.Алтанхуягийг огцруулъя.
-Ашигт малтмалын бүх лицензийг хүчингүй болгоё.
-С.Баяр тэргүүтэй төрийн онц хүнд гэмт хэрэгтнүүдийг шууд шүүхэд шилжүүлье.
-МАНАН-гийн Улсын Дээд шүүхийг татан буулгая.
-Эрх зүйн ямар ч чадамжгүй УИХ-ыг тараая.
-Ардын түр хурлыг байгуулъя гэсэн шаардлагуудыг тэд тавьж, хоёр сар гаруй хугацаанд суулт хийн тэмцэж буй нь энэ билээ.

Эх сурвалж: “Далд амьдрал” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.