Топ модель Э.Одгэрэлийн хөгжмийн боловсрол таг, ярианы соёл паг

2011/07/17
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Топ модель Э.Одгэрэлийн хөгжмийн боловсрол таг, ярианы соёл паг

  “Монголын авьяастан” шоу нэвтрүүлэгт Монголын гэх тодотголтой авьяаслаг оролцогчид оролцож манайдаа л нөлөө бүхий гурван алдартнаар шүүлгэсэн. Ер нь сүүлийн үед ихсээд байгаа аливаа шоу нэвтрүүлгүүдийг үзэж байхад оролцогчдоосоо илүүтэй шүүгчид нь олны сонирхлыг эрхгүй татдаг. Шүүгчид мундаг байж уг шоуны үзэгчдийг байлдан дагуулж буй нь ажиглагдаж байна.  “Монголын авьяастан” шоу тэмцээний шүүгчээр ажилласан мисс Одгэрэл үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж, түүнийг ил далд харж гоо үзэсгэлэнг нь бахдах үзэгчдийн хүсэл их байсныг хэлэх хэрэгтэй. Гэвч нөгөө л манайхны хэнэггүй, хөгжмийн боловсролгүй, урлагийг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй, ойшоодоггүй бүдүүлэг байдлаас Монгол улсын нүүр царай болсон мисс бүсгүй маань бас л хол байж чадаагүй нь харамсмаар. Энэ том шоу тэмцээнийг шүүж байгаа хүн гэхэд “Та хөгжмөө их сайхан дарж байна” гэх...  Хөгжмийг дараад байдаггүй, хөгжим тоглодог гэдгийг бүхэл бүтэн нэг улсын нэрд гарсан зартай гоо бүсгүй мэдмээр дээ. Урлагийн ертөнцөд төдийгүй өөрийгөө үнэлж, орчноо мэдэрдэг, хайрладаг хүмүүс ямар ч хөгжмийг “дарах” гэж ярьдаггүйг мэднэ. Ялигүй мэт боловч үнэндээ том алдаа ...

Д.Сэндэр
Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.