Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуучин Д.Болдод яагаад гавьяат цол өгсөнгүй вэ?

2011/07/17
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуучин Д.Болдод яагаад гавьяат цол өгсөнгүй вэ?

Зургаан сарын турш “Монгол поп” урсгалаа Монгол даяар сурталчилсан дуучин Д.Болдыг наадмаар гавьяат болно гэцгээж байсан нь талаар болов. Болдод гавьяат өгөх хоёр том гавьяа бий гэх таамаг явж байв. Эхнийх нь мэдээж “Монгол поп” урсгал бөгөөд яах аргагүй зөв, зүйтэй санаачилга байлаа. Гэхдээ Болдын хувьд одоо ярьж эхэлж байгаа болохоос Монгол үндэсний ёс заншил, эх орон, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг уран бүтээлээрээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд Хар сарнай тэргүүлж, Харанга, Ариунаа, Сараа нар бүгдээрээ л 20 жил зүтгэж байгаа билээ. Хоёр дахь нь өнгөрөгч сонгуулиар АН-ыг дэмжсэн цорын ганц урлагийн од хэмээх хүчин зүйл байсан гэж эх сурвалжууд тайлбарлаж байлаа.

Тэрээр Монголын урлаг спорт, улс төр, бизнесийнхэн болоод нийгмийн салбар бүрт тэргүүлэгч 800 гаруй зочдыг нэг дор цуглуулан, цагаан эсгийний ёслол хийж, “Монгол поп” урсгалынхаа хүндэтгэлийн ёслолыг хийсэн. Харин Д.Болд тоглолтынхоо үеэр дуулахаасаа илүүтэй  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид удаа “хандарсан” нь гавьяат ойртсоны дохио гэмээр ажиглагдаж байсан. Эзэн богд Чингисийн үеэс эсгийг дээдэлж ирсэн ёс заншлаа сэргээж, уламжлал болгохыг уриалан, "Миний хоёр эрдэнэ", "Хээрийн салхитай аялгуу"–гаараа хурсан олныг уяраасан Болдын хувьд ч Ерөнхийлөгчийг “бат араанд” нь хийчихлээ дээ хэмээн найдаж байсан биз. Үнэхээр ч... Цааш уншвал... Энд дарна уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.