Аварга хуушуур 65 мянга хүрчээ

2011/07/18
Share |
Хүмүүс:
Аварга хуушуур 65 мянга хүрчээ

Улс Их баяр наадмыг хуушуур, айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Наадамчин олон Төв цэнгэлдэх талбайдаа цугларч шороотой хутгалдан байж хуушуур зооглоод араас нь айраг залгилсаар сая нэг санаа амардаг гэлтэй. Тиймдээ ч жилийн жилд улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэхийн дэргэд аварга хуушуурын дуудлага худалдаа болдог уламжлал тогтсон. Өнгөрсөн жилүүдэд аварга хуушуурын ханш 100 мянган төгрөг давж байсан бол энэ удаа тийм чиг үнэ хүрээгүй гэж хэлж болохоор. Энэ жилийн аварга хуушуурыг н.Цэцэн гэх эмэгтэй 65 мянган төгрөгөөр хүлалдан авсан бөгөөд  "Хүүхдүүдтэйгээ хувааж иднэ. Улам амттай хуушуур хийгээрэй" хэмээн ерөөж байв.Уг аварга хуушуур нь хачир сэлттэйгээ нийлээд дөрвөөс таван хүнийг өлхөн цатгах хэмжээтэй байлаа.

 

Т.Алтаа. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.