Хүмүүс: |
Хөгшин баян эр болох Хью Хефнерийн найз бүсгүй байсан Кендра Вилкинсон нөхөрт гарснаасаа хойш тун намбалаг байгаа. Энэ удаад тэрээр нөхөр хүүхдийн хамт Санта Моникагийн далайн эрэгт амарсан байна. Энэ үеэр хосууд “Кендра” кинондоо зориулан зураг авахуулсан бөгөөд хүүхдийнхээ өхөөрдмөөр зургийг олон янзаар даруулжээ.
Ногоон даашинзаар гоёсон 26 настай плэйбойн од маань нөхөртэйгөө юу л бол юу хийхэд бэлэн байсан талаар эх сурвалжууд хэлсэн байна. Харин өөрийн хуучин хөгшин амрагийнхаа талаар өөрийн твиттерт: Хеф ганц бие амьдрах хүн биш. Удахгүй найз бүсгүйтэй болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
А.Маша.Factnews.mn