Нам байгуулж наадсан С.Молор-Эрдэнэ нарыг Шинжаан-Уйгарын баячууд санхүүжүүлж байна гэв үү

2011/07/20
Share |
Хүмүүс:
Нам байгуулж наадсан С.Молор-Эрдэнэ нарыг Шинжаан-Уйгарын баячууд санхүүжүүлж байна гэв үү

Түүхэндээ огт үзээгүй урт наадам сая л нэг дуусах тийшээ хандаж байх шиг байна. Гэхдээ хөдөөгүүр мэр сэр үргэлжилж байна аа. Мөн зуны аагим халуунтай зэрэгцээд  улс төрөөр хийрхэгчдийн нам байгуулж тоглох тоглоом наадгай наадам шиг өргөн дэлгэр болох шинжтэй. Өнөөх “Ард түмний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Бат-Ялалт нэр нь тодроогүй нэгэн нам байгуулахаа зарлав. Араас нь Н.Энхбаярын гал хам гэгдэж явсан С.Молор-Эрдэнэ тэргүүтнүүд бас л нам байгуулна гэлээ. Тэд хэлж буй шигээ хэрвээ нам байгуулчихвал Монгол маань 21 намтай болно. Тосоор гоож гэж. Тэр жил нэг шооч эр “Монголд нам хог, Японд асаагуур хог, Хятадад шаахай хог” хэмээн алиалж суусансан. Үнэхээр түүний ийнхүү хэлсэн нь зөв байжээ. Нам байгуулаад амьдрал дээшилдэг бол өдийд Монгол орон Швед, Норвег, Япон, Солонгосын зиндаанд дөхөж очсон байх байлаа. Гэтэл харийнхны санхүүгийн дэмжлэгтэй  элдэв намууд төрсөөр, амьдрал бахь байдгаараа, ядуу хэвээрээ байна. С.Молор-Эрдэнэ гэхэд л шинээр байгуулах намынхаа санхүүжилтийг Хятадын  Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хэсэг баячуудаас хандив аван бүрдүүлж байгаа сурагтай. Шинжаан-Уйгарт жил бүр лалынхан үймээн самуун дэгдээдэг. Саяхан гэхэд л тэнд уйгарчууд цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсний улмаас 40 гаруй хүн амиа алдлаа. Уйгарчууд Хятадаас  салан тусгаарлахыг зорьж байна. Тэдний дунд урианхай нар цөөнгүй бий. Османы дээрэмчдийн хөлөөс дайжиж Шинжаан-Уйгарын нутагт дүрвэн суурьшсан урианхайчуудын ах дүү, төрөл төрөгсөд Монголд олон бий. Шинжаан-Уйгараас Монгол руу орж ирсэн урианхайчууд ч байгаа. Өөрөөр хэлбэл, Шинжаан-Уйгарын ард түмний нэг хэсэг нь монголчуудтай яах аргагүй холбоотой. Гэвч Шинжаан-Уйгарынхан ихэвчлэн лалын алан хядагчдын эршээлд орчихжээ. С.Молор-Эрдэнэ мэтийн залуучууд үүнийг ойлгож л байгаа байх. Харамсалтай нь мөнгө цагаан, нүд улаан гэдэг.  Улс төрийн хийрхэлдээ дөрлүүлэн, мөнгөнд шунаж явсаар лалын ертөнцийг нааш нь даллах вий дээ.   

Я.Ымербек. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.