Имижгүй Сараа

2011/07/20
Share |
Имижгүй Сараа

Үнэндээ “Зууны манлай” энэ тэрээ гэж сүржигнэснээс, зүгээр л поп-од хэмээн нэрийдвэл дуучин Сараад илүүтэй таалагдах болов уу. Ер нь хүнд жингийн нэр алдар тухайн хүнийг, хувь хүнийх нь хувьд дарж, дарангуйлж байдаг зовлонтой. Цаг үргэлж явсан суусан, ярьсан хэлснээ хянаж, нэр төр, алдар гавьяаны боол мэт байх тийм сайхан хэрэг биш. Манай одууд хүнийхээ хувьд баар, цэнгээний газар чөлөөтэй сайхан сууж, стресс юугаа ч тайлж амждаггүй. Цаг үргэлж папарацци дагаж зовоодог Холливудын алдартнууд шиг л, өөрсдийгөө эрх чөлөөгүй болгодог донтой. Тэд залуу хамтлаг, дуучдадаа ч ихэрхэж, зиндаархаж, туниж байдаг гэдэг. Харин Монголын поп-од Сарантуяа урьд хожид үеийн аль ч хамтлаг, дуучдыг дэмжиж, тусалж явдаг нэгэн. Харин тэрээр “Сүүлийн үед манай хамтлаг дуучид имиж хөөцөлдөөд байдаг болсноос биш. Бидний үед имиж гэдэг амжилтын ердөө 10-хан хувь нь байсан. Одоо амжилтын 70 хувь нь имиж болчихоод байх шиг” хэмээсэн нь имиж хэт хөөгөөд туйлшраад байгааг шүүмжлээ юм болов уу. Мөн хальт өөрөөрөө бахархаа юм болов уу, лав ичээгүй ээ. Имижгүй од гэж бас байнаа...

Д.Сэндэр.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.