Хүмүүс: |
“Аяганы хариу өдөртөө” гэдэг, “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” ч гэдэг. Алаг хавсран найр тавьж, ард монголоос илүүрхсэн, айхтар сүрхий гадаадын мэргэжилтэн хэмээн хөөргөдөж, Саймон Моррис гэгч азтай нэгэн бадарчны бизнес, эрх ямбын алтан шар замыг, Монгол улс саадгүй нээж өгсөн. Өдгөө хүчээ авч, “малгай тавиад манайх” болсон мань хүн, ханилсан хань, үр хүүхдээ нутагтаа бөөцийлсөн хэрнээ, халх бүсгүйтэй ханилсан. Ийнхүү харь нутгийн эр халх Монголд “хаан” шиг заларч байгаа. Үүгээр зогсохгүй хөдөөгийн малчдад саймшран зээл өгч, хариуд нь хамаг мал, эд хөрөнгийг барьцаанд авснаар бараг л, Монголын бүх адуу мал түүнийх болохоо алдсан.
Эдүгээ хотын хэмжээнд 300, хөдөө орон нутагт 900 гаруй салбар нэгжтэй, 30-60 тэрбумын ашигтай ажиллаж буй “Хаан” банкны Ерөнхий захирал Саймон Моррис, Эх орны хишиг 21 мянган төгрөгийг олгохоос татгалзжээ. Энэ явдалд Ерөнхий сайд хүртэл цочирдож, ард түмний сэтгэлийг гонсойлгосон юм. Үндэсний хэмжээний том банкаа гадныханд өгснийхөө горыг эхнээсээ амсав бололтой. Түүнийгээ ухаарсан уу ямартай ч тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөний 80 хувийг олгодог тус банкны олголтын асуудлыг нь хүртэл зогсоох арга хэмжээ авахад хүрч болзошгүй гэх яриа гарчээ.
Ард түмний мөнгөн урсгалыг чамласан “Хаан” банк тэтгэвэр, тэтгэмжийг түгээж болдог, Эх орны хишиг 21 мянган төгрөгийг олгох нь төвөгтэй байсан аж. “Танд ойрхон түмэнд итгэлтэй” банк хэмээн өөрсдийгөө рекламддаг “Хаан” банк, Эх орны хувь хишгээс 50-350 төгрөгийн татаас авч, давхар хувь хүртэж байсан.
Саяхан “Хаан” банкны зүгээс халамж, тэтгэвэр олголтыг зогсоож болзошгүй гэх сургаар саяхнаас Эх орны хишиг 21 мянган төгрөгийг олгох асуудлыг дахин нягталж үзье гэдэг тайлбарыг хийсэн байна.
Д.Сэндэр.Factnews.mn