Харангын Лхагвад нэг шөнийн хөлс болгож 10 саяыг өгчээ

2011/07/21
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
Харангын Лхагвад нэг шөнийн хөлс болгож 10 саяыг өгчээ

 

Саяхан “Харанга”-ын Х.Лхагвасүрэн Дорнод аймгийн төвд Дорнодын залуучуудад зориулан шөнөжин дуулсан аж. Харин түүний ажлын хөлс 10 сая төгрөг байсан гэнэ. Ингэснээр тэрээр Монголын урлагийнхан дотроос ганцхан шөнийн дотор арван саяыг халаасалж чадсан дуучин болж чаджээ. Энэ жил тус аймгийн 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд шоу тоглолтын нээлтийг нь Х.Лхагвасүрэнгээр хийлгэсэн нь энэ аж. Гэхдээ Х. Лхагвасүрэнг шөнөжин дуулуулсныхаа төлөө Дорнодчууд нийлээд 10 саяыг өгчихөөгүй. Энэ мөнгө ганцхан хүний хэтэвчнээс гараад түүний гар дээр очжээ. Харин нүжигтэй ч гэмээр юм уу, онгироодуу ч гэмээр юм уу өнөөх эрхэм нь Монгол шилтгээний эзэн С.Отгонбаатар аж. Тэрээр АН-аас тус аймагт нэр дэвших санаатай л Лхагвааг онгоцоор аваачиж дуулуулаад,10 саяыг өгч  л дээ.

 

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.