Хүмүүс: М Зориг | |
УИХ-ын М.Зоригт Төрийн өмчийн хорооны дарга байхдаа л, мисс Нацагийн Мөнхцэцэгтэй нэр холбогдож, нууц амрагаас ил амраг болтлоо ээнэгшсэн. Тэдний дуулиан үргэлжилсээр арваад жил болж байгаа ч, тэд гэрлээгүй бас салаагүй. Ноён М.Зоригт хатагтай Н.Мөнхцэцэг нарын амьдрал ээдрээтэй ч, хоёр жилийн өмнө хөөрхөн хүүтэй болсон. Хүүхэд гаргаад ихэд мяраалж, намба суусан мисс бүсгүй гишүүний бэлэглэсэн, Зайсанд байрлах “NOBLESSE” таунд 5 өрөө байрандаа, аавыгаа өвчсөн мэт адилхан хүүтэйгээ хамт амьдардаг. Энэхүү цэлгэр өргөөнд нь Мөнхцэцэгийн аав ээж цагаан сараа тэмдэглэдэг аж.
Миссийн том охины аав Монгол банкинд ажилладаг. Хурим найр хийж ёсолж суусан ч, хардаж зоддог байсан нөхрөөсөө арга буюу салсан гэдэг. Өдгөө Мөнхцэцэг нүдний болорын гэмтлийн улмаас мэс засал хийлгэх болоод байгаа гэнэ. Эдүгээ энэ мэт далд амьдралд нийгэм цочрохоо больсон цаг. Тодорхой түвшний эрхмүүдэд бол эрт эдүгээгийн жаяг, эрхэс ноёдын хандаар авааль гэргий их хатан, амраг бүсгүй бага хатан болоод байна. Үнэндээ “бага хатан” гэдэг тийм ч сүрдмээр, гайхмаар ч юм биш л дээ. Улиг болсон “нууц амраг” гэх хүйтэн хэллэгээс л дээр. Ер нь спорт, урлагийн алдартнууд, бизнесмен, их хурлын гишүүд болон нижгээд гэр бүл тэжээгээд явчих чадалтай бүхэн эдүгээ цайрч, жинхэнэ утгаараа эртний хаад ноёдын жаягаас юу дутах вэ гэсэн шиг “бага хатан” авах болсон. Авсан ч бас биш юмаа, тэд өөрсдөө бас амьдралаа дөрлүүлсэн байдаг. Тэдний бага хатад мөн л амьдралын золиос болж, ганцаардмал, нууцлагдмал, эрхгүй амьдралд живдэг шиг. Тэд хүүхдийг нь төрүүлбэл байр, машин, сарын хангамж гээд ихийг хүртэнэ. Эсвэл бүр гадаадад цөлөгдөнө. Угаас эрх мэдэл, өв хөрөнгө, өөртөө эрдсэн эрчүүд тэжээвэл мөнгө, өвлүүлбэл хөрөнгө байна гэсэн шиг бардамхан. Нэг ийм жаяг тогтчихоод байгаа юм бишүү.
Д. Отгоо. Factnews.mn