Э.Зоригт авлигачдын тухай киноны зохиолыг бичихийн хажуугаар хулгайчдыг мөрдөж эхлэв

2011/07/22
Share |
Хүмүүс:
Э.Зоригт авлигачдын тухай киноны зохиолыг бичихийн хажуугаар хулгайчдыг мөрдөж эхлэв

ИЗ-НН-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтыг улс төрчөөс гадна урлагийн гал тогоо сахигч гэдгийг нь хүмүүс мэдэх байх. Тэрээр “Зөрлөг”, “Надтай гэрлээч”, “Ийм нэгэн дурлал” зэрэг хэд хэдэн киноны зохиолыг бичсэн юм. Түүний  “Миний муу аав” кино удахгүй телевизээр гарах ажээ. Мөн ирэх онд үзэгчиддээ авлигачдын тухай нэгэн шинэ киногоо толилуулах юм байна. Энэхүү киногоороо авлигын гэм хэрэг үйлдсэн ч ямар нэгэн ял зэмгүй үлддэг өнөөгийн улс төрчдийг бут авах бололтой. Уг кониныхоо зохиолыг Э.Зориг өөрөө бичиж буй бөгөөд үүнийхээ хажуугаар саяхнаас  бас хулайч нартай тулалдаж эхэлсэн гэнэ. Түүнтэй  хамтран ажиллаж байсан Ногоон намын нөхөд нь Дээд шүүхэд хандан өргөдөл гомдол тавьж яваа. Ухаандаа Иргэний зориг намтай Ногоон нам нэгдсэнийг буруушаагаад байгаа юм. Харамсалтай нь тэдгээр нөхөд нь Дээд шүүхэд илгээсэн хөдөө орон нутгийн намын гишүүдийнхээ “гомдлын” гарын үсгийн “Цуглуулга”-д маш олон хүний хуурамч гарын үсэг оруулсан байжээ. Өөрөөр хэлбэл цаадуул нь хүний нэрийг зээлдсэн хулгайн гэмт хэрэг сэдэж орхиж. Тэдгээрийг нь Э.Зоригт өөрийн биеэр нэг бүрчлэн шалгаж тогтоох гээд хамаг цагаа үрж яваа аж. Ийнхүү тэр уран бүтээлч, улс төрч, мөрдөн байцаагчийн ажлыг зэрэг амжуулж байгаа гэнэ.  

Я.Ымербек.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.