Х.Наранхүү, Л.Пүрэвдорж зэрэг тулнуудаас гадна жараахайнуудыг ч бас АТГ-аас шалгаж эхэллээ

2011/07/24
Share |
Хүмүүс:
Х.Наранхүү, Л.Пүрэвдорж зэрэг тулнуудаас гадна жараахайнуудыг ч бас АТГ-аас  шалгаж эхэллээ

 

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, УИХ-ын гишүүн Х.Наранхүүг тус үйлдвэрт ажиллаж байхдаа 10 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр АТГ-ынхан мөрдөн шалгаж байна. Түүний энэ хэрэгт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж холбогдоод байгаа. Тэрээр уг хэргийг Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Х.Наранхүүтэй хамтран үйлдсэн бололтой. Авлигтай тэмцэх газрынхан тэндийг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэдгийг нуухгүй байна. Мөн хоёр жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ч.Жаргалсайхан магистрын хуурамч дипломтой байсан нь тогтоогдсон. Түүний удирдлагын  академи төгссөн гэдэг нь бас худал байлаа. Өөрөөр хэлбэл тэр хууран мэхлэх үйлдэл хийсээр яваад Ардын намаас “мандат” авч дүүргийн засаг дарга  болтлоо албан тушаал дэвшсэн байв. Гэхдээ бас түүний авлига, луйврын шинжтэй олон гэмт үйлдэл одоо болтол эцэслэн шалгагдаагүй байсан байна. Тиймээс АТГ-аас мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.  Ч.Жаргалсайхан бол Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нарын зэрэг “тул”-уудын дэргэд ердөө л жижиг жараахай. Түүн шиг “жараахай” бас Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг ажээ. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн 193 лиценз дураараа, хууль бусаар олгосон гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Я.Ымербек.Factnews.mn

                

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.