О.Магнай яасан бэ?

2011/07/24
Share |
Хүмүүс:
О.Магнай яасан бэ?

 

 

О.Магнай хувьсгал хийх туршлага судална гэж арабын улсуудаар баахан зугаалсан. Саяхан түүнийг ирэхэд нь “хөөрхий дөө энэ жаал  одоо л хувьсгал хийгээд баллаж өгөх биз”  гэтэл байдаггүй, таг.  Яагаад гэвэл хавар тэрбээр урьдынх шигээ иргэний хөдөлгөөний өргөн тэмцлийг зохион байгуулна гэж бүлт үсэрсэн ч, хөдөлж цөхөн таахалзсаар Төрийн Ордонд нэг бичиг оруулж өгчихөөд л сураггүй болсон. Яаж ингэж "газар дээр нь хулхидаж" болдог юм бүү мэд. Саяхан, 10-ны дотор “Гал үндэстэн"-ий удирдагчдыг сулла, эсбөгөөс дарга нарыг наадуулахгүй, цэнгэлдэхийн асар луу нь чулуу нүүлгэнэ гэж шаардлага тавьсан. Гал үндэстэн"-ий     удирдагчид     өлсгөлөн зарласаар гэдэс нь нуруутайгаа наалдах гэж байхад мань хүн асар луу ганц чулуу нүүлгэсэн үү? Мэдээж үгүй. Харин ч хорхог боодог эргүүлээд, таахалзсан алхаа нь арай хурдан болчихсон энд тэндгүй малилзтал инээн, наадамлаж явжээ.

Харин О.Магнай яагаад чулуу нүүлгэсэнгүй вэ, мартчихсан юм болов уу, арай ингэж худлаа ярина гэж баймгүй хэмээн алмайрах хүн олон байна.

 

О.Чимгээ. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.