Хуримлах ч завгүй

2011/07/24
Share |
Хүмүүс:
Хуримлах ч завгүй


Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар “Би чамд хайртай” тоглолт хийж тайзан дээр хаан бугуйвч, хатан сүүхээ солилцож байсан цаг саяхан. Харин хослон дуулж хайр сэтгэлтэй болсон дуучдаас хамгийн бат бэх гэр бүл гэгддэг тэднээс ард түмэн  албан ёсны гэрлэлт болоод хоорондоос төрөх хүүхдийг нь ач зээгээ хүлээж буй мэт хүлээсээр байдаг.  Тиймдээ ч намар бүр тэднийг гэрлэх биз гэж хүлээдэг хүн олон. Гэтэл энэ намар ч гэсэн тийм зүйл болохгүй бөгөөд хоёр  дахь ээлжит тоглолтоо хийхээр тун зөвгүй гүйж яваа сурагтай. Тэгэхээр хослон дуулаачид намрын дунд сарын шинийн 17-нд хуримлахаар товлосон гэх мэдээлэл худал аж. Харин хоёр дуучны хувьд “Юун хурим манатай, тоглолтоо яая гэж байхад чинь” хэмээн ярьж яваа сурагтай.

О.Чимгээ.Factnews.mn    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.