У.Барсболд 100 сая төгрөгийн авлига авсан байжээ

2011/07/26
Share |
Хүмүүс: У Барсболд | 
У.Барсболд 100 сая төгрөгийн авлига авсан байжээ

    Хамгийн их авлига, албан тушаалын гэмт хэрэг өдүүлсэн улс төрийн намаар Монгол Ардын Нам шалгарч байх шиг байна. Саяхан Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас энэ талаар нарийвчилсан бүртгэл, судалгаа хийж үзжээ. Тэдний судалгааны дүнгээр яах аргагүй Монголын гэмт хэргийн ертөнцөд МАН толгой цохиж яваа юм байна. 1990 оноос хойшхи тус намынханы үйлдсэн гэмт хэргийн шинжтэй бүх үйлдлүүдийг жагсаахад нэлээд урт дараалал үүссэн гэнэ. Хэдэн жилийн өмнө дуулиан тариад байсан өнөөх “Ургамал-ЗМ”-ийн, “Айбекс-Молам”-ын, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Д.Балдан-Очир, Байгаль орчны сайд асан У.Барсболдын хэрэг гээд л гараад өгнө гэнэ дээ. Жишээ нь У.Барсболдын хэрэг тун сонин. Мань хүн дархан цаазат газраас дур мэдэн, хууль зөрчиж хүмүүст газар олгожээ. Үүнийхээ шанд 100 сая төгрөгийн авлига авсан нь тодорхой байдаг юм байна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх үүнийг батлан хэлж байгааг бодвол У.Барсболд ийм хэмжээний авлига авсан нь үнэн байжээ. Энэ мэтээр тус намынхан бүртгэл тооцоо хийж, эхний ээлжинд Ардын намынханд сануулга өгч, авлига, гэмт хэргийг өөгшүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Гэхдээ эрх зүйн эрүүл саруул орчин бүрдэх нөхцөлд тэдгээр хэргүүдийг шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээ авна гэнэ.

Я.Ымербек.Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.