Дуучин Т.Ариунаа жүжиглэв

2011/07/27
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Ариунаа жүжиглэв

Хүн бүрийн зүрхний цохилтыг нэгэн хэмнэлд нэгтгэж, баяр хөөр, айдас эргэлзээ, догдлол гээд бидэнд төрж болохуйц бүхий л мэдрэмжийг амтлуулдаг хамгийн өвөрмөц, хэзээ ч уйдамгүй сэтгэл татам зүйл бол кино юм. Тиймээс ч хүмүүст энэ гайхалтай орон зайд өөрийн биеэр нэвтрэх нууцхан хүсэл байдаг. Тэрхүү хүсэл МУГЖ Т.Ариунаад ч бас байдаг бололтой. Тэрээр ард түмний санал асуулгаар кино бүтээж буй “Кино код” нэвтрүүлэгт зочноор уригдсан билээ. Харин хөтлөгч гавьяатаас “Танд кинонд тоглох санал ирвэл та тоглох уу?” гэж асуухад “ Зохиол нь таалагдвал мэдээж тоглоно. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй, дүрээ сайн гаргаж өгөхийн тулд хичээнэ шүү” хэмээн хариулсан. Үүнийг нь сонссон үзэгчид Ариунаа ч  монголын киноны уран бүтээлчидэд санаагаа гайгүй сайн илэрхийлээд амжлаа шүү гэцгээж байсан. Харин Ариунаад төд удалгүй кинонд тоглох санал нэгэн найруулагч хүргүүлсэн гэнэ. Одоогоор хэн гэдэг найруулагчийн ямар кино гэдгийг гавьяат маань маш сайн нууцалж байгаа сурагтай. Дууныхаа клипэнд олон янзын дүр бүтээж байсан дуучин Т.Ариунаагийн хувьд ямар ч дүрийг бүтээж чадна гэдэгт фэнүүд нь итгэлтэй байх биз ээ.

 

О.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CharlesTar wh0cd222427 provera 10 mg Buying Bentyl order clomid online
IP:46.161.9.51  2017-07-04 11:50:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.