Топ модель Э.Одгэрэл гэрлэжээ

2011/07/27
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Топ модель Э.Одгэрэл гэрлэжээ

“Мөнхийн залуу” топ модель маань сүүлийн үед нийгмийн ажилд идэвхийлэн оролцох болж. Тэр шоунд шүүгчээр ажиллаж, кинонд дүр бүтээж, эх орон ард түмэндээ хийж чадах бүхнээ дэлгэн, аль байдаг чадлаар нийгмийн идэвхитэй амьдрах болжээ. SBN телевизийнхэн таван жилийнхээ  ойд зориулан, телевизийн олон ангит “Гэр” уран сайхны кино бүтээж байгаа бөгөөд Монголын сор болсон сайхан хүүхнүүд тоглож байгаа. Одгэрэл нэгэн айлын эзэгтэйн дүр бүтээж байгаа аж. Түүний нөхөр нь Ромьеогийн дүрээр олонд танигдсан Гэрэлсүх. Олон жил ганцаар гунхаж явсан түүнд айлын эзэгтэйн дүр бүтээнэ гэдэг амаргүй байж мэдэх. Юутай ч гон биеэрээ насыг туулж байгаа хэмээн гоочлуулдаг байсан топ маань гэрийн эзэгтэйн дүрд хэрхэн хувирсаныг харах л үлдлээ.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.