Жүжигчин Д.Ганцэцэг,Т.Хулан нарын нэрийг барьж сүлжээний бизнес эрхлэж байна

2011/07/27
Share |
Жүжигчин Д.Ганцэцэг,Т.Хулан нарын нэрийг барьж сүлжээний бизнес эрхлэж  байна

Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан боллоо” гэсэн мессеж ирэх нь элбэгших болжээ.  Гудамжаар явж байгаа иргэдээс “ гурван асуултад хариулт авангаа, утасных нь дугаарыг бичиж авдаг гэнэ. Тэгээд төд удалгүй дээрх мессежийг илгээдэг байна.  Мэдээж азтан болсон хүн эргэж холбогдоно. Тэгэхэд нь “Ямар шагнал хожсоноо ирээд мэдээрэй. Манайх МУИС-ийн Эдийн засгийн байрны хажууд байрлах “Talk talk Englishin” сургалтын төв гэсэн байрны гурван давхарт байрлаж байгаа гэж хариулдаг аж.  Үнэндээ  аз таараад азтан болоод байгаа ч юм биш гэнэ. Харин сүлжээний бизнес гэгч нөгөө айхтар гурвалжин, дөрвөлжин дүрсийг толгой эргэтэл зурдаг нөхдийн бас нэгэн арга аж. Бүр тодруулбал “Oriflame” –ын нэгэн салбар юм байна. Тухайн салбарыг Энхжаргал гэдэг хүн хариуцдаг аж. Тэрээр  “өөрийн хэсэг найзуудтайгаа хамтран "Монголд хэн баян байна гэсэн судалгааг хийсэн. Тэгээд сүлжээний бизнес эрхлэгчид байна гэдгийг мэдсэн. Тиймээс бид энэ салбарт ажиллаж байгаа” хэмээн өгүүлдгээс гадна  хамтран ажиллаж байгаа гэх өнөөх найзуудынхаа тоонд УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, Т.Хулан нарыг нэрлэдэг аж.  Тэгээд болоогүй улсдаа нэр хүндтэй эдгээр хүмүүс ичиж зоволгүй ““Oriflame” –ын бизнесийг хийж байхад та нар бол заавал хийх ёстой хэмээн хаалгаа түгжих шахам болж байгаад тулгадаг  байна. Бас болоогүй ээ 3000 төгрөгийн хураамж төлж, иргэний үнэмлэхний хуулбараа өгсөн хүн ч цөөнгүй байгаа аж. Дээрээс нь өнөөхөө “Төрийн бус байгууллага” гээд нэрлэчихжээ. Юутай ч ийм нэгэн төрлийн сүлжээ газар авч байгааг дуулгалаа. Анхаарах эсэх нь таны л асуудал.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.