Цагдаагийнхан Уайнхаусын аминд хүрсэн сэжигтэнг илрүүлжээ

2011/07/28
Share |
Хүмүүс:
Цагдаагийнхан Уайнхаусын аминд хүрсэн сэжигтэнг илрүүлжээ

 Их Британийн цагдаагийнхан нэрт дуучин Эми Уайнхаусын үхэлтэй шууд холбоотой байж болох этгээдийг илрүүлсэнээ мэдээлжээ. Тэр нь соул-дивагийн дотны найз бөгөөд бүсгүйд хар тамхийг үхлийн тунгаар хийсэн гэж үзэж байна. Одоогоор сэжигтэнгийн нэр болон хаягийг зарлахаас татгалзжээ. Үхлийн шалтгааныг нь кокаинийг крэк гэх мансууруулах бодистой их хэмжээгээр хольж хэрэглэсэн хэмээн тогтоож байгаа билээ. Ихэнхдээ бүсгүйчүүд тийм их хэмжээний тунг огт даалгүй шууд амь насаа алддаг байна. Үхэхээсээ хэдхэн цагийн өмнө Уайнхаус өөрийн диллерээрээ дамжуулан олон төрлийн мансууруулах бодис бүхий бүхэл бүтэн коктейль авсан ажээ. Харин одоогоор тухайн үед дуучны гэрт хэн хэн байсан мөн хэдэн хүн байсан зэрэг нарийн зүйлийг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна.

 К.Саша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.