Увсын улс төрчид аймгийнхаа наадмыг сонгуулийн шоу болгожээ

2011/08/01
Share |
Хүмүүс:
Увсын улс төрчид аймгийнхаа наадмыг сонгуулийн шоу болгожээ

 Тэгш ойн наадмуудыг Увсынхан авдаг  гээд хэлчихээд хилсдэхгүй. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар Увсын Хяргасын Х.Баянмөнх улсын аварга цолтойдоо түрүүлж дархан аварга, 60 жилийн ойн баяр наадмаар Х.Баянмөнх аварга дахин түрүүлж дархан аварга цолон дээрээ ”Баяр наадмын манлай” чимэг, 70 жилийн ойн баяр наадмаар Увсын Наранбулагийн О.Балжинням улсын заан цолтойдоо түрүүлж арслан цол хүртэж байжээ.  Дөрвөн тэгш ой давхцсан энэ жилийн наадмын түрүүг мөн Увс аймгийн  Баруун-Туруун сумын харьяат , "Монголросцветмет" нэгдэл, “Уурхайчин” клубын бөх, улсын арслан С.Мөнхбат  10 даван түрүүлж улсын аварга боллоо.  Наадмын түрүүг  авсан Увс нутгийнхан энэ жилийн наадам манайх боллоо хэмээн аархан аймгийнхаа наадмыг хөлтэй бэлтэй хийлээ.  Увс нутгаас төрөн гарсан улс төрчид, урлаг, спортын бүхий л алдартнууд аймгийнхаа наадамд тал талаас цуглажээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн  Б.Чойжилсүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг гэсэн МАН болон АН-ын нөхдүүд  хотоос гарахдаа их л эв найртайгаар  нэгэн онгоцоор  нутгаа зорьсон хэдий ч  харин  очсон хойноо аймгийнхаа наадмыг сонгуулийн шоу болгож орхисон байна. Тэр чигээрээ улаан тамгатай Увсынхан булагнаж, ардчилсан намынхныг ад үзэж эхэлсэн юм байх. Айрагдсан морь болгоныг мотоциклоор байлж,  нэг дор долоон УАЗ-469 бэлэглэсэн гээд бэлэг олонтой  бэл ихтэй наадахдаа шагнал бүрийн араас Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын нэрийг ёс юм шиг  дуудахаа мартсангүй. Наадамчин олон улс төрөөр хачирлагдсан наадмын дараа Улсын наадам манайх болсон ч , Увсын наадам МАН-ынх боллоо хэмээн ярьцгаасан нь энэ жилийн наадмын гол яриа болжээ.

М.Ганцэцэг.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.