Ц.Шаравдорж хумсаа нуусан муур болжээ

2011/08/03
Share |
Хүмүүс:
Ц.Шаравдорж хумсаа нуусан муур болжээ

Муурын тухай олон үлгэр бий. Муур хумсаа нуун, биеэ хурааж байгаад өөрийн эсрэг хандсан амьтад руу дайрдаг гэмтэй. Одоогийн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн сүүлийн үеийн авир араншин яг л ийм муур шиг болжээ. Д.Дондог гишүүний таван тэрбум орчим төгрөгийн залилангийн хэргийг шалгаж шийдвэрлэхээр прокуророос УИХ-д гурван удаа бичиг илгээсэнд эмзэглэсэн Ц.Шаравдорж муур адил биеэ хураан, хумсаа нууж  байна. Муурын гол зэвсэг нь хумс тул хэрэгцээ гарвал бусад амьтнаас үүнийгээ нуудаг заягдмал араншинтай. Ц.Шаравдорж ч Ардын намынхаа үнэнч гишүүн Д.Дондогийг хэрэг огт хийгээгүй хэмээн өмөөрөхдөө ийнхүү хумсаа нуув. Тэр одоо хэн нэгэн рүү дайрна. Ингэхдээ юун түрүүнд Ерөнхий прокурор Д.Дорлигжав руу дайрч таарах нь ээ. “Ерөнхий прокурор та хүн гүтгэсэн” гэх бололтой. Харин мань хүн түрүүчийн парламентийн үед УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ цагдаад гардуулчихаагүй л бол бүрэн эрхэнд нь хэн ч халдаж болохгүй” гэсэн утгатай заалтыг намынхаа нөхөдтэй хамжин байж чихэж өгсөндөө их л олзуурхаж байна. Ерөнхий прокурор руу ийм нуугдмал хумсаараа хэзээ нэгэн цагт маажин дайрах нь ээ. Гэхдээ өнөөх хэдэн тэрбумаар нь идэж ашигласан “Гандирс” хотхон, “Гандирс” барилгынхаа үүх түүхийг таг мартах  бололтой. Уг нь эдгээр байгууламжууд дунд түүний муурын хумс шиг нуугдаж хоцорсон тэрбум, тэрбум төгрөгийнх нь хэрэг бий дээ. Ерөнхий прокурор ч үүнийг нь мэдэж л байгаа байх. Түүнчлэн Ц.Шаравдоржийн идэвх зүтгэл шингэсэн УИХ-ын тухай хуулийн тэрхүү мугуйд өөрчлөлтийг бол Д.Дорлигжав бүр ч сайн ойлгож буй. Гаалийн Х.Баатар шоронд орж, дараа нь Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар зэрэг гишүүд нь “аавынх” руу  илгээгдэх гээд Ардын намыхныг сандаргаж байх үеэс сургамж аван хуулиа яаран өөрчилснийг сонсоогүй хэн байв гэж. Д.Дондон гишүүн залилангаа хийж явахдаа цагдаад гардуулчихаагүй нь ч аз болжээ. Гэвч Ц.Шаравдоржийн хувьд муур шиг хумсаа нууж, биеэ хураан атийж суухгүй бол “Гандирс”-ынх нь хэрэг бас сөрөгдөөд ирнэ шүү дээ. Тэр үед муур хумсгүй болсон байх биз.

Я.Ымербек.Factnews.mn

 

 

          

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить экстази в ЖердевкР° Купить закладкР¸ лирика в КалининР³Ñ€Ð°Ð´Ðµ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Усть-кут
IP:185.223.165.147  2018-07-04 06:55:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.