А.Сүхбатын алдсан аваргын тэмдэг арван жилийн дараа Увсаас аварга төрүүлэв үү?

2011/08/04
Share |
Хүмүүс:
А.Сүхбатын алдсан аваргын тэмдэг арван жилийн дараа Увсаас аварга төрүүлэв үү?

Энэ хорвоо дээрх бүх зүйл хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг гэж мэргэд өгүүлдэг. Зарим нь санаандгүй зүйл гэж үгүй, бүх тохиолдол зайлшгүй таарах учиртай байсан гэж хэлдэг билээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Сүхбаатарын Мөнхбат хэмээх залуу, уран, дайчин барилдаж улсын аварга цолыг гуядаж авсан. Тэгвэл энэхүү түрүүнээс яг арван жилийн өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Агваансамдангийн Сүхбат улсын их баяр наадамд хоёр дахиа  түрүүлж, улсын аварга цолыг хүртсэн түүх бий. Бөх сонирхогчдын ой тойноос арилж амжаагүй, магадгүй арилах ч үгүй энэ арван жилийн өмнөх дурсамжид нэгэн сонирхолтой тал бий.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй А.Сүхбат улсын их баяр наадмын дэвжээнд ганцхан удаа таарч барилдахдаа, хаялцах барьцаар давж, улмаар улсын аваргын болзол хангасан билээ. Тэрээр аварга болсныхоо дараа хадам аав, дархан аварга Х.Баянмөнхийнхөө хамтаар тэр даруй Увс аймгийг зорьсон юм. Ингээд Увс аймгийн наадамд зодоглосон. Хашир, юм мэдэх хүмүүс “Аварга төрмөгц  Увс руу аваад явчихлаа даа. Дараагийн аварга тэндээс төрөх хэрэг. Баянаа аварга арван хэдэн жилийн дараахиа бодож” хэмээн ярилцаж байсан нь саяхан. Энэ хэдийгээр цуу яриа төдий тухайн үед санагдаж байсан ч одоо оргүй зүйл биш гэдэг нь тодорхой болжээ.

А.Сүхбат тэр жил.............

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.