А.Үйлсээ гарцан дээр хүүхэд дайрчээ

2011/08/04
Share |
Хүмүүс:
А.Үйлсээ гарцан дээр хүүхэд дайрчээ

     Нэгэн үе олон сайхан хайрын дуугаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол "Мөнхийн реп". Тус хамтлагийн ахлагч А.Үйлстөгөлдөрийг  FM104.0-ийн захирал гэдгийг залуучууд андахгүй. Харин ажил үйлс нь бүтэмжтэй яваа залуухан захирал Үйлсээ 12 настай охиныг дайрчээ. Уг осол өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт 10-р хорооллын “Суман гүн” дэлгүүрийн хажуугийн гарцан дээр болсон байна. Ослын улмаас охины нүдний ухайрхайны яс хугарсан аж.  Үйлсээ охиныг дайрчихаад, ослын газраасаа хөдөлж, эмнэлэг авч явсан байна. Мэдээж тусламж үзүүлэх нь зайлшгүй хэрэг ч энэ нь Замын хөдөлгөөний дүрэмийг давхар давхар зөрчсөн үйлдэл.  Хачирхалтай нь Үйлсээ охиныг эмнэлэгт хүргэчихээд ослын газар буцаж очихдоо цагдаа нарт буруу газар зааж өгч, охиныг гарцгүй газраар гарч байгаад дайруулсан гэж худал мэдээлэл өгсөн байна. Одоо уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Дашрамд дурьдахад захирал залуу осол гаргах үедээ жолоо барих эрхгүй байжээ. Урьд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаагийн алба хаагчдад баригдан эрхээ зургаан сараар хасуулсан байжээ.

О.Чимгээ.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.