Номинжин дэлхийд танигдахын тулд эрос төрхийг сонгожээ

2011/08/04
Share |
Хүмүүс:
Номинжин дэлхийд танигдахын тулд эрос төрхийг сонгожээ

Нэгэн үе Монголын рок поп урлагт нэлээд хүчтэй хоолойгоор гарч ирсэн дуучин К.Номинжин одоо АНУ-ын нэгэн студитэй гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.  Тэрээр хоёр жилийн өмнө цагаан хоолтон болж, “Аръяабалын цогц бясалгалаар хичээллэж гэгээрэлд хүрч явна" хэмээн ярьж байсан. “Би буян бодож л дуулдаг” хэмээн даруухан хувцастай ариун журамт залуухан бүсгүйн дүрээр харагдаад авсан удаатай. Одоо бол түүний ярьж байсан бүхэн 180 градус эргэжээ. Америк оронд даруухан хувцаслаж, намуухан дуулах нь амжилт олохгүй гэдгийг мэдэрсэн бололтой саяхнаас эхлэн Номинжин “Эрос” төрхийг сонгосон нь энэ. Тэр поп стилээр дуулах бөгөөд дууныхаа хөгжимд хинди маягийн аялгуу багтаах гэнэ. Эх сурвалжийн ярьж байгаагаар бол Номинжин Монголоос төрөх дэлхийн анхны од болоход их ойрхон байгаа гэнэ. Түүнд хоолойны чадал, хэлний боловсрол зэрэг цогцолсон тул од болох зам нь шулуудаж байгаа юм байх.

О.Чимгээ. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.