Ард түмэн Б.Амархүүг сонгох болов уу, яах бол

2011/08/04
Share |
Хүмүүс:
Ард түмэн Б.Амархүүг сонгох болов уу, яах бол

Дуучин Б.Амархүү “Боловсрол суваг” телевизийн “Кино код” нэвтрүүлгийн уран бүтээлчдийн урилгаар  эх орондоо иржээ.  “Кино код”-ынхон шилийн сайн эрийн тухай өгүүлэх түүхэн уран сайхны кино хийхээр болж, найруулагчаар нь  “Hero Entertainment”-ийн Б.Баатар, продюссер М.Есөнмөнх нар ажиллахаар болсон. Өмнө нь найруулагч Б.Баатар дуучин Б.Амархүүтэй “Татар ажиллагаа” кинонд хамтран ажиллаж байсан бөгөөд уг кино нь одоо ч гадаадын кино наадмуудад амжилттай оролцож байгаа. Энэ нь Б.Баатар найруулагчид Б.Амархүүгээр дамжин Орост гарах боломж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн гэнэ. Тиймээс л  “Кино код”-ынхон  Б.Амархүүг нэвтрүүлэгтээ урьсан юм байх. Тэгээд ч дуучин залуу өмнө нь “Би түүхэн кинонд тоглохыг хүсдэг” хэмээсэн удаатай. Гэхдээ  уг кинонд тоглох жүжигчидийг ард түмний санал асуулгаар тодруулна. Харин түүнийг сонгох болов уу,  яах бол...

О.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.