Сайхан биетэй болохыг хүсвэл Д.Сумъяабазараас зээл аваарай

2011/08/05
Share |
Хүмүүс:
Сайхан биетэй болохыг хүсвэл Д.Сумъяабазараас зээл аваарай

Эмэгтэйчүүд гоолиг болох гэж, эрчүүд булчин шөрмөсөө зангируулсан бие хаагаараа гайхуулах гэж бие биетэйгээ өрсөлдөн спорт заал руу алхах болсон. Үүнийг банкныхны хэлээр бол зээлийн бүтээгдэхүүний нэг хэлбэр болгох овсгоо гаргасан нэгэн хүн байна.  Банкиндаа ч, фитнессийн төвдөө ч, үйлчлүүлэгчдэдээ  хэрэгтэй энэ үйлчилгээг Д.Сумъяабазар аваргын тэргүүлдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхан хийж байгаа аж. Аваргын банкнаас сайхан биетэй болохыг хүссэн хүн нэг сая хүртэлх төгрөгийн фитнессийн зээлийг нэг жилийн хугацаатай авч болох аж. Ингэхдээ  энэ мөнгөөр зөвхөн “Flex gem” фитнессийн төвөөр үйлчлүүлэх ёстой гэнэ шүү.

О.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.