Ядуу орны иргэд аз жаргалтай

2011/08/05
Share |
Хүмүүс:
Ядуу орны иргэд аз жаргалтай

Хачирхалтай мэт сонсогдох боловч үнэхээр ядуу орны иргэд чинээлэг амьдралтай баян орны иргэдээс илүү аз жаргалтай байдаг гэнэ. Ийм судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан хийсэн бөгөөд нийтдээ 89 мянган хүнийг уг судалгаандаа хамруулсан талаар “The Independent” сонинд бичжээ.
Жишээ нь Франц, Нидерланд болон АНУ-д санал асуулгад оролцогсдын 30 хувь нь гутарч байгаа талаар дурьдсан байхад Хятадад 12 хувь нь ийнхүү гутардаг байна. Гэхдээ сэтгэлийн гутралд хамгийн их ордог иргэдтэй орноор Энэтхэг улс шалгарчээ. Ийм үзэгдэл 39 хувьтай тэнцдэг байна.
Тус улс сүүлийн үед нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд энэ нь иргэдийн сэтгэл санааны байдалд нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд нотолжээ.  Сэтгэлийн тавгүйтэл, гутрал эмэгтэйчүүдийн дунд их байдаг бөгөөд эрчүүд үүнээс хоёр дахин бага гутралд автдаг гэнэ.
Дэлхий дахинаа ийнхүү сэтгэлийн гутралаас болж зовж шаналж яваа хүмүүсийн тоо 120 саяд хүрээд байгаа талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байгаа юм. Ийм байдал тухайн хүний хөдөлмөрийн чадавхид сөргөөр нөлөөлж, хүмүүстэй харьцах, амьдралын чанарт хүртэл нөлөө үзүүлдэг байна. Байдал даамжирвал бүр амиа егүүтгэхэд хүргэж болзошгүй. Жилд дэлхийн хэмжээнд 850 мянган хүн ийнхүү хорвоог орхидог байна. 

 

К.Саша.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.