Макс Ганбаатар ажилчдаа зоддог

2011/08/06
Share |
Хүмүүс:
Макс Ганбаатар ажилчдаа зоддог

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар жил жилийн зун ар гэр, айл саахалт, ах дүү, анд нөхөд гээд арай л нүсэр баг бүрдүүлж аваад аялалд гардаг аж. Харин энэ зун зөвхөн мисс эхнэрээ аваад, охидоо ч орхин хоёулахнаа хөдөөгүүр аялжээ. Мэдээж хөл хүндтэй эхнэр болон хөдөөгийн урт замд бараа болж, туслах цөөн хүн машинтай дагалдаж явсан нь ойлгомжтой. Ийнхүү сэтгэл тэнэгэр, жинхэнэ зоргоороо аялсан нь үнэхээр сайхан амралт болсон гэсэн шүү. Ер нь Ганбаа захирлыг ах дүү болон ажилтан, ажилчиддаа тун нүнжигтэй загнадаг хэмээдэг юм билээ. Сайхан амраад ирсэн ноён Ганбаатар ажилтан, ажилчин нийт арван хүнд байр бэлэглэхээр болсон гэнэ. Энэ тухай яригдаж эхэлмэгц, түүний удирдлаган дор байдаг бүх хүмүүсийн дунд, хэн гээч азтай, одтой нь шинэ байрны түлхүүр атгах бол хэмээн догдолж суухын хэрээр бас барьцах, баалах асуудал ч эхлээд байгаа аж. Хэдийгээр Ганбаа захирал ажилчдаа сайн хардаг ч, ажил цалгардуулсан, ямар нэгэн хариуцлага алдаж, алдаа гаргасан ажилтнаа бол шууд л шанааддаг гэсэн. Энэ нь олон юм ярьж, орилж хашгирч, нервтэж байснаас, хэн хэнд нь амар хэмээн ажилчид нь ярьдаг аж.

Д.Отгон.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.