Фашист Ц.Шинэбаяр намчирхагчид, хөдөлгөөнчдөөс эмээж байна

2011/08/06
Share |
Хүмүүс:
      Фашист Ц.Шинэбаяр намчирхагчид, хөдөлгөөнчдөөс эмээж байна

           “Хамуг Монгол” Үндэсний хөдөлгөөн байгуулснаа зарласан Ц.Шинэбаярыг зарим хэвлэлүүд “Фашист” хэмээн нэрлэжээ. Манайхан л болсон хойно доо, хэн нэг нь улс орноо өөд татах санаа өвөрлөн элдэв хөдөлгөөн, холбоо байгуулан тэмцээд эхлэхээр янз бүрээр л нэрлэдэг юм чинь гээд тэр ийм нэр хайрласан хүмүүст огт гомдохгүй байгаа гэнэ.  “Нэртэйгээр нь А.Гитлер гэж нэрлэхгүй дээ” хэмээн шал тоохгүй царайлж явна. Гэхдээ дотор хүнтэйгээ сэм ярилцан “Эд нар арай дэндүүлж байна” гэх аятай, нэг удаа хэвлэлийн хуралд дээр цугласан сэтгүүлчид рүү сүрхий зандарч байгаа харагдсан. Харин түүний  “Хамуг Монгол” хөдөлгөөнд нэгдэхээр эрт урьдын олон хөдөлгөөн, холбоодын дарга нар хүрч очиход “Бид аль нэг нам, хөдөлгөөний хүмүүстэй юм ярихгүй. Яагаад гэвэл тэд бохирдсон улс. Мөнгө, эрх мэдэлд дулдуйдаж яваа хүмүүс юм. Тэдний үүх түүхийг дэндүү сайн мэдэх тул ийм бодлого баримталж байна. Бид иргэн бүрдээ хүрч ажиллана, том улс төр хийнэ. Ганц хоёрхон жилд бүх юм сайхан болно гэж байхгүй. Алсыг харсан нягт, нарийн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Тиймээс манай хөдөлгөөнд шударга, ариун  сэтгэлтнүүд цэвэр оюун санаагаар нэгдсэн байх ёстой” гээд халгаахгүй байгаа гэнэ. Хааяа хуй салхи шиг босч ирээд улс төрчид рүү баахан дайрч, довтолсоор хэдэн төгрөг халаасалдаг “Хөдөлгөөнчид” түүний энэ үгийг солнсоод мэл гайхаж байгаа ажээ. Тиймээс зарим “Энэ муу чинь ёстой жинхэнэ фашист уу, үгүй юү” хэмээн муу үгийн цугуулгуудаа овоолж суух  болсон байна. МАХН-ын дэд даргын суудлаа ч бүрмөсөн орхиж, нам дамнасан олигархиудтай нэгийгээ үзэж, нэхийгээ уралцах бололтой. Түүний байгуулсан “Хамуг Монгол”-ын салбарууд аймаг сум бүрд байгуулагдана гэнэ. Мөн сонжооч зарим нь түүний ард ямар “Ухаантан” байгаа бол хэмээн сонирхож буй сурагтай. Тэдэнд харин тэрээр “Одоохондоо тэр хүмүүсийг нэрлэх боломжгүй, яваандаа хэн хэн гэдэг улс төрчид биднийг дэмжиж байгааг хүмүүс аяндаа харах болно” гэжээ.

Я.Ымербек.Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.