Б.Дэлгэрмаа бусдын өмнөөс нүүр улалзуулан Япон зочдоо мэхэлжээ

2011/08/08
Share |
Хүмүүс:
Б.Дэлгэрмаа бусдын өмнөөс нүүр улалзуулан  Япон зочдоо мэхэлжээ

Банзрагчийн Дэлгэрмааг мэдэхгүй хэн байх билээ. Угийн шулуун шударга яриатай тэрбээр ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх бодолтой яваа гэнэ. Одоогоор сонгуулийн хууль нь гараагүй тул аль тойрогт очихоо товлоогүй байгаа бололтой. Тиймээс “Норовбанзад” сангийн тэргүүн, “Либерти”  дээд сургуулийн захирлынхаа ажлыг хийхийн хажуугаар төрийн удирдлагын асуудлаар судалгаа хийсэн шигээ сэтгэл тэнүүн алхаж яваа ажээ. Түүний ээж алдарт уртын дууч Норовбанзад агсаны 80 жилийн ой энэ оны 12 дугаар сар болох гээд Б.Дэлгэрмаад бас ажил мундахгүй их байгаа аж. Ээж нь Дундговийн уугуул. Саяхан Японы телезиз, киноны уран бүтээлчид ирж ойн арга хэмжээнд зориулан Норовбанзад гуайн тухай баримтат киног бүтээх ажлаар тус аймагт очжээ. Тэд Мандалговь хотын төв дэх Чагдаржавын хөшөөг сонирхон харж байснаа “Ингэхэд танай ээжийн хөшөө байдаггүй юм уу” гэж асуужээ. Хамт явсан Б.Дэлгэрмаа тоймтой зүйл хариулж чадаагүй гэнэ. Япон зочид нь аймгийн театраар ортол тэнд бас Норовбанзад гуайн ганц ч зураг байхгүй байжээ. Япончууд гайхан дахиад асууж. Харин Б.Дэлгэрмаа энэ үед нутгийнхаа дарга нарын өмнөөс жаахан нүүр улалзуулсан ч гэсэн “Эндэхийн хүмүүс театраа засварлах гээд зургийг нь аваад хадгалчихсан юм аа” гэж худал хэлжээ. Норовбанзанд гуай уртын дуугаараа дэлхийг уярааж явсныг, түүний уран бүтээл хэзээ ч давтагдашгүйг манайхан ойлгох болоогүй л байсан юм болов уу даа.

Я.Ымербек.Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.