Памела Андерсон энэ хаусдаа эрчvvдийг авчирдаггvй

2011/08/09
Share |
Хүмүүс:
Памела Андерсон энэ хаусдаа эрчvvдийг авчирдаггvй

Памела Малибу дахь хувийн эдлэнгээ 2001 онд худалдаж авчээ. –Би Малибуд хайртай. Энд миний олон ч найз нөхөд бас амраг байсан залуус маань ч байдаг. Тэд манайхаас холгvйхэн амьдарцгаадаг. Энд хэн нь ажил хийдэггvй. Электро машин унаж, байгаль орчиноо бохирдохоос бид сэргийлдэг хэмээн тэр хаусаа танилцуулж эхэлжээ.

АНУ-ын хамгийн vнэтэй дvvргийн нэг болох Малибуд алдартнууд хэзээнээс л дуртай. Одоо энд Мэл Гибсон, Том Хэнкс, Дастин Хоффман, Деми Мур, Барбара Стрейзанд гээд дэлхийд зартай олон эрхэмvvд амар тайван амарч бас амьдрана. Андерсоны энэ байшин бол ордон л гэсэн vг. 1959 онд баригдсан. Нийт талбайн хэмжээ нь 215 м2. Гурван угаалын өрөө, дөрвөн унтлагын өрөө, автомат тоглоомын танхим, хvvхдэд зориулсан бильярдын өрөө, зочдийн 5 өрөөнөөс бvрдэнэ. Маш саруулхан, өнгөлөг интерьерийг тэр сонгожээ. Vндсэндээ наран шарлагын газруудын хувийн хаусуудын сонгодог жишээг эндээс харж болно. Байшин наран шарлагын газраас хэдхэн метрийн зайд оршино. Далайн ус давалгаалан долгиотох эрэг дээр гэсэн vг.

–Би далайд хайртай. Тvvгээр аялах ч дуртай. Цэвэр агаар, цэнхэр тэнгэр, халуун орны модот ургамалын vнэр гээд... нөгөөтэйгvvр надад дур булаам байхын нууцыг далайн уур амьсгал л өгдөг гэж боддог хэмээн Пам өөрийн гэртээ ирсэн гэрэл зурагчинд ярьжээ. Тэр энэ байшингаа 300.000 худалдаж аваад ийнхvv засварлан жинхэнэ вилла болгожээ. Тvvнтэй хамт энд нохой, муур хоёр нь амьдардаг. Ямарч эрэгтэй хvн энд ирэх ёсгvй гэж тэр vздэг. Энэ бол тvvний цорын ганц эрчvvдгvй цайз. Харин Грек, Лас-Вегас, Персийн булан дахь гэртээ тэрээр жинхэнэ vдэшлэг хийнэ дээ. Тэднийгээ Памела дурлалын шилтгээн гэж нэрлэх дуртай. Харин энэ бол тvvний диваажин гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.