Орхон голын бохирдлын улмаас Ц.Нямдоржийг огцруулна гэнэ

2011/08/10
Share |
Хүмүүс:
Орхон голын бохирдлын улмаас Ц.Нямдоржийг огцруулна гэнэ

              Замбараагүй лиценз олгож, уул уурхайн компаниудад хяналт тавиагүйгээс гол нуурууд ширгэж эхэлжээ. Ялангуяа Орхон гол бүхэлдээ цаинит, натри, мөнгөн усаар хордсон тухай мэргэжлийн шинжээчид болон Монголын Ногоон эвслийнхэн мэдэгдлээ. Орхоны сав газарт одоогоор 20 гаруй уул уурхайн компани алт олборлож байна. Тэдгээр компаниуд Орхон гол руу алт угаасан бохир усаа хийгдэг ажээ. Наадмын өмнөхөн нэлээд хэдэн компани далангаа сэтлэн голын гольдрол руу бохир усаа ургасан гэнэ. Ногоон эвслийн ерөнхий зохион байгуулагч О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүс газар дээр нь очиж үзээд хууль бусаар лиценз олгосон яам, агентлаг болон хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүртэл албан бичиг хүргүүлжээ. Гэвч тэдгээр байгууллагууд нь хариу өгөөгүй бололтой. Үүнд нь бухимдсан О.Бум-Ялагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагаа  өнөөдөр УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Мөн тэдний шаардлагын “шуурганд” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зори гт нар ч өртөх болоод байгаа гэнэ. 

Я.Ымербе.Factnews.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.