Орос хэлээр гангарч онигоо болсон найзууд

2011/08/10
Share |
Хүмүүс:
Орос хэлээр гангарч онигоо болсон найзууд

Нийтийн дууны урлагт хөл нийлүүлэн  орж ирсэн дуучид бол Г.Чинболор, Д.Наранхүү нар. Тэднийг  СУИС-д таван жил хамт сурсан зүү орох зайгүй найзууд гэх юм билээ. Мэдээж найзууд юм хойно алив зүйлд санаа нэг, аягүйтвэл яаж ч дэггүйтэх нөхдүүд байж. Тэд хоорондоо орсоор ярьж гайхуулмар болох дуртай, энэ нь тэдний нэг гангараа байж л дээ. Дэлгүүрт, автобусанд, гудамжаар алхахдаа ч хоорондоо оросоор ярьж олныг алмайруулахдаа, тун сэтгэл ханамжтай байдаг байж. Уг нь тэд мундаг гадаад хэлтэй гэж гайхуулаад байтал, зөрж өнгөрөх хүмүүс тэнэг биш болохоор бахдаж биш, байдгаараа муухай харах нь хэцүү. Аргагүй дээ, мундаг орос хэлтнүүд маань “Подмосковные вечера” дууны үгийг мөр мөрөөр нь солбин ярьдаг байсан болохоор. Ийнхүү тэдний маазрахыг харсан хүмүүс “сумтай нөхдүүд вэ” хэмээн ундууцдаг байсан тухай ангийн анд нь ярих юм билээ. Зарим хөгшид бүр “тэнэг, маанаг”-аар нь дуудаж загнадаг байсан гэнэ лээ. Гангарахын онигоо гэж....

О.Чимгээ.Factnews.mn  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.