МАК-ийн Н.Номтойбаяр зуу зуун саяар нь мөнгө тараажээ

2011/08/11
Share |
Хүмүүс:
МАК-ийн Н.Номтойбаяр зуу зуун саяар нь мөнгө тараажээ

Ирэх сонгууль мөнгөөр бялхана хэмээн улс төрчид одооноос ярьж эхлээд байгаа. Үүнийг нь нотлох олон үйл явдал хот хөдөөгүй өрнөж эхэлжээ. Төсвийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын зарим гишүүд нь “Энэ бол миний хийсэн ажил” хэмээн сайрхаж яваа сурагтай. Уг нь улс төрийн намууд сонгуулиар мөнгө, эд хөрөнгө амлахгүй хэмээн хатуу тохиролцоонд хүрсэн гэдэг. Гэвч мөнгө тараахгүй, санал худалдан авахгүй гэж огт яриагүй ажээ. Энэ талаар амаа хамхиж байгаа бололтой. Энэ нь сонгуулиас урьтаад иргэдийн санаа бодлыг өөртөө татахын тулд мөнгийг хайр найргүй тараагаад байс гэсэн үг болов уу. Тиймээс ч “МАК”-ын залуухан залгамжлагч гэгддэг Н.Номтойбаяр Ардын намдаа ч, ард түмэндээ ч мөнгийг ёстой уут уутаар өгч байгаа гэнэ. Саяхан тэр Дорнод аймагт мөнгөөр “бороо” оруулаад иржээ. Хөдөөгийнхөн түүнийг нь хараад “Баян айлын тэнэг хүү лаагаа иднэ үү, луувангаа зооглоно уу ямар хамаа байхав. Өгсөнийг нь л аваад бай” гэцгээн хэдэн өдөр найрлаж, наргицгаасан юм байх аа. МАН-ын бага хурлын гишүүн, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр ийнхүү баярхаж явна. Сонгуульд нэр дэвших бэлтгэл ажил нь энэ юм гэнэ  ээ.

Я.Ымербек .Factnews.mn    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.