Камертоны Мээдээ Доргио бааранд хүүхэн булаацалдан зодолдож, тархиа цөм цохиулжээ

2011/08/11
Share |
Хүмүүс:
Камертоны Мээдээ Доргио бааранд хүүхэн булаацалдан зодолдож, тархиа цөм цохиулжээ

Монголд шударга ёс худалдагдсан гэх чихэнд чимэггүй үгс хаа сайгүй л сонсогддог. Гэвч үүнд анхаарал тавьж, хяналт шалгалтаа чангатгаад, хууль дүрэм сахиулдаг байгууллага нь чухам юу хийж, яг ямар юмаа хянаж гийгүүлээд байдгийг мэдэхгүй. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар гэж яг энэ байгууллагын чанх өмнө “Доргио” гэж нэрэндээ таарсан, эмх замбараагүй баар үйл ажиллагаа явуулж, цэнгэн хөгжилдсөөр. Бүр өглөө 8 цаг хүртэл ажилладаг байх юм. Ийн хооронд юу эс болохыг тэр гэхэв. Хөлсөө гартал архидаж, цусаа гартал зодолдож, охидоо булаацалдаж булайгаа чирэх нь энүүхэнд. Барилга корпорацийн эзэмшлийн байранд байрладаг энэхүү “Доргио” баар байнга хэл ам таталж, хэрүүл тэмцэл өрнүүлсээр атал тоосон, хянасан янзгүй байлгаад байдаг нь хачирхалтай. Өглөө 8 цаг хүртэл ажилладаг бүрэн эрхтэй ийм баар Монголд ердөө ганцхан байдаг нь энэ. Саяхан “Доргио” бааранд шөнө дөл болтол доргиж суусан “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ хэсэг залуустай охин булаалдан муудалцаж, улмаар зодоон болсноор тархиа хага цохиулжээ. Цусандаа хутгалдан тэмцэлдсэн залуусын зарим нь эмнэлгийн тусламж авч, зарим нь зугтааснаар зодоон таржээ. Харин “Камертон”-ы Мээдээ тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлгээр яваа аж. Түүний тархи цөмөрч, групп тогтоолгох түвшинд хүнд гэмтэл авчээ.  Мээдээ зодуулсан залуусаа цагдаад өгсөн байна. Түүний гомдлоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Доргио баар хууль зөрчиж, өглөөний 8 цаг хүртэл ажилласаар байвал хүний аминд хүрэхэд орйхон байна.

Д.Отгон. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.