Дуучин Марта залуусаар жонглордов

2011/08/12
Share |
Хүмүүс:
Дуучин Марта залуусаар жонглордов


Сүүлийн үед амар жимэр, аядуу байсан рок, попынхны нэр хүнд халтартах боллоо. Бохир амьтантай зүйрлэгдэн, хүний зэвүү, дургүйг зэрэг хүргэх Нара л гэнэ, хүүхнээс болж тархиа хаг цохиулсан Мээдээ л гэнэ. Дагваа аваргатай LV брэндийн дэлгүүрийг түйвээж, энэ насандаа энгэртээ нааж үзээгүй, эрээн мяраан хувцас сэлтийг элгэндээ тас тэврээстэй гүрийсэн Марта л гэнэ. Ихэрхэх үнэ, эдийн сайнаа гайхуулах дуртай брэндэд тэр тун хайртайгаа харуулж. Хавьтаж үзээгүй үнэтэй зүйлс хайран санагдаад л зууралдсан болов уу. Ямар бариад үлдэх юм биш, Аваргын нэр төр хажууд нь хямдхан байж дээ. Энэ явдлын дараа Марта гэх энэ бүсгүй элдэв хоёроор хэлэгдэж, эгээтэй “мэргэжлийн биеэ үнэлэгч”, “ичих нүүргүй шуналтан”, “аваргын хийморь сүлдийг сүйтгэгч” болж хувираад байх шиг. Магадгүй, сөргөөр ч болов сөхөгдөж, “одонцор” болох нь түүнд таалагддаг ч юм билүү. Үерхэж байсан залуугийнхаа дотны хоёр найзтай “учир ургуулж” байгаад баригдсан л гэнэ. Үйл, үйлдлийг нь мэдсэн найзууд, “Гурван найзын дунд жонглорддог байна ш дээ” хэмээн халагласан аж. Хачин юм шүү, дотно гурван найзаар “жонглордоно” гэдэг. Мөн мөсгүй сэтгэл, сэрэхүй еэ. Тэр бүсгүй 1988 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн болохоор Марта нэрийг болгоожээ.

Ийнхүү шинэ тутам гарч ирж байгаа хөөрхөн, сайхан охин, өсөх ирээдүйтэй дуучин гээд л хөөргөөд байдаг. Эцэстээ энэ “дууч эмс”-д жинхэнэ дуучин болж, авьяас чадлаараа, алдар хүндтэй дуучин болъё гэсэн чин хүсэл байдаг ч юмуу. Юу юугүй л нүцгэлээд, нүүр амаа татуулаад, нүд шүдээ л янзлаад байхаас. Нуугитал шуранхай хадаагаад, цангинатал дуулаад байгаа нь хаа вэ. Угтаа ямар ч дуучин анх гарч ирэхдээ мундаг байдаггүй. Бүгд л доод түвшинд байж, хичээсний эцэст алгуур өөдөлдөг. Өөрсдийн хөдөлмөр, идэвх зүтгэлээр гарч ирж, өөрийн уран бүтээлийг зөв сурталчилж, зөв залж байж амжилтанд хүрдэг. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ болоод байх шиг. Од л болж байвал буруу зөвгүй завхарч, сайн муугүй хэлүүлж, бүр сүүлдээ залхааж, зүхүүлэх ч юу ч биш болоод байна уу даа. Жаяг, замбараагаа алдахгүй байхсан даа.

Д.Отгон. Fact news.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ïîðîõ ïî çàêëàäêå купить Гердос Назрань Купить героин в Нягань ЗакладкР¸ героин в КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐºÐµ Ð”Ð¾ÑÑ‚Ð¾Ð²ÐµÑ €Ð½Ð¾ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ томск Купить закладкР¸ спайс россыпь в Дмитре Купить Кокаин в БутурлиР½Ð¾Ð²ÐºÐ° купить Герасим Уварово çàêëàäêè ìèêñû â ìîñêâå gonzo ножи отзывы купить Гарик МензелиР½ÑÐº купить Ð¿Ð¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ в питере ÐºÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очно где купить соли для курения где купить трамадоР» в москве Купить Кокаин в Каменск-
IP:91.204.14.195  2017-12-29 21:25:40
logertop çàêëàäêè îò ÷åðåïà îäåññà ЗакладкР¸ кокаин в Медыни АбстинеР½Ñ‚Ð½Ñ‹Ð¹ синдром после прекращРµÐ½Ð¸Ñ употребР»ÐµÐ½Ð¸Ñ марихуаР½Ñ‹ Купить закладкР¸ кокаин в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-2 Купить Витамин ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚ Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ спайс Allobarbital Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СеверовР¸Ñ‡Ðµ-куриÐ
IP:91.204.14.201  2018-01-15 12:24:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.