Хүмүүс: |
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар "Оюутолгой" компанийн элч тамирчин боллоо. Тус компани түүний бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гээд спортын өрсөлдөөнтэй талбарт амжилт гаргахад нь түлхэц болох бүхий л талаар тусалж, дэмжих гэнэ. Х.Цагаанбаатарыг албан ёсоор,"Оюу-толгой" компанийн элч тамирчнаар өргөмжлөх ёслол "Моннис" цамхагийн 12 дугаар давхарт болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж, эх орондоо алтан медалийн буухиатай ирдэг гавьяат маань Бээжингийн олимпод одгүй "наадсан" тал бий. Монголчуудын итгэл найдвар болоод буй томоохон компанийн нэрээр хойшид овоглох болсон түүнийг, "Лондонгийн олимпиос алтан медальтай л ирээсэй билээ" хэмээн залбирч суух болжээ.
О.Чимгээ.Factnews.mn