Х.Бат-Ялалт Б.Хурцын төлөө дуугарч оноо авах гээд чадсангүй

2011/08/13
Share |
Хүмүүс:
Х.Бат-Ялалт Б.Хурцын төлөө дуугарч оноо авах гээд чадсангүй

“Хүний эрхийн төлөө” нам байгуулахаа зарласан “Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд өчигдөр Б.Хурцыг суллуулах шаардлага тавьж, цуглаан зохион байгуулах гэсэн боловч чадсангүй. Учир нь Англи, Монголын харилцааг хурцатгасан явдал болно хэмээн төр, захиргааны байгууллагууд үзсэн бололтой. Х.Бат-Ялалтын сүүлийн үеийн тэмцлийн чиглэл, арга барилыг ажиглахад аль мөнгө ихтэй гэсэн хүн, байгууллага руу хандарч “Би эрхийг чинь хамгаална” хэмээн хашгирч байх шиг байна гэмээн гомдоллох хүн олон ажээ. Монголчууд маань харийн оронд очиж эрх нь зөрчигдөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй. Малайз улсад олон улсын гэмт хэрэгтэнг илчилснийхээ төлөө амь насаараа хохирсон Ш.Алтантуяагийн эрхийг хамгаалах талаар Х.Бат-Ялалт зүтгэсэн бол болох л байсан байх. Энэ хэргийн гол эзэн Багинда гэгч нь Малайзын эрх баригчидтай болон Монголын төр, засгийн томчуудтай хуйвалдан хэргээс мултраад, наранд алхаж байна. Түүнийг улс гүрэн дамнасан зэвсгийн наймаа хийдэг байсныг талийгаач Ш.Алтантуяа сайн мэдэж, бусад гэмт үйлдлүүдтэй нь хамтатган дэлхийн хэмжээнд зарлах гэж явсан нь хожим тодорхой болсон юм. Тэр жирийн нэг орчуулагч биш, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийг таслан зогсоохын төлөө ажилласан хатан зоригт эмэгтэй байжээ. Харин түүний дэргэд Б.Хурц бол монгол хүнээ хууль бусаар тагнан туршиж, улс төрийн захиалгат аллагад гар бие оролцсон нэгэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байна. Гэхдээ эх орон нь түүнийг харьд үлдээхгүй байх. Английн шүүхээс Германд шилжүүлэх шийдвэр гаргасан ч түүнийг өмгөөлөх нь зүйн хэрэг. Монгол улсын иргэнийх нь хувьд шүү дээ. Ш.Алтантуяагийн амь насны нэхэл бол үүнээс тэс өөр, харьцангуй илүү жин дарсан, Монгол хүний нэр төрийг өндөрт өргөсөн хэрэг явдал байсныг түүний амьдралын түүх аяндаа харуулаад өгөх болов уу. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүний туулсан замыг жингийн туухай дээр тавьж үзвэл Ш.Алтантуяа нь хүн төрөлхтөний шударга ёсны өмнө үнэлэгдэх үйл хийжээ. Гэтэл Х.Бат-Ялалт харин зөвхөн дарга нараасаа оноо авах сэдлээр хөдлөөд байх шиг байна гэх шүүмжлэгчид цөөнгүй. Гэсэн ч тэр энэ удаа оноогоо авч чадаагүй ажээ.   

Я.Ымербек.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dyhzys G4Spznrgjopvdiowjo, [url=http://zlekwjvmyvpj.com/] zlekwjvmyvpj[/url], [link=http://iryiwzetdbjs.com/ ]iryiwzetdbjs[/link], http://fenbmntmbaxv.com/
IP:46.161.9.32  2016-10-31 23:41:32
DorothyDor wh0cd908170 Finasteride silagra go here celexa buy cialis VIAGRA FOR SALE Diclofenac Sodium
IP:46.161.9.24  2017-01-27 06:54:36
DorothyDor wh0cd908170 purchase advair
IP:46.161.9.24  2017-03-09 00:53:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.