Пүүжээ Мянгаагийн мөнгөөр нууц амрагаа тансаглуулдаг байжээ

2011/08/13
Share |
Хүмүүс:
Пүүжээ Мянгаагийн мөнгөөр нууц амрагаа тансаглуулдаг байжээ

Алтны магнат гэгддэг Мянганбаярыг зүгээр л алдарт Мянгаа болтол дуулиан шуугиан дэгддэг. Аавын хүү алдаж онох тавилантай л гэдэг. Гэхдээ арай л их адал явдал үүсгэдэг түүнийг зүхэх хэсэг байхад, атаархаж бардамнуулах бас бус хүмүүс байдаг л гэх юм билээ. Эр хүн жудагтай байхгүй бол, бузар явдалт дорд эмсээс ялгаа юу. Мянгаагийн завхралд атаархах ч юу байхав, эр сүвтний элдэвлэж эрэмших донг гайхдаг биз. Мөн түүнд татагдаж, түүнийх болж байдаг охидыг гайхдаг биз. Тэр бүү хэл, өнөөдөр “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг, загвар өмсвөл Мянгаатай унтана” гэх яриа ч охидын дунд тэнүүчилдэг гэх. Энэ ч арай юу юм бэ, энэ хөгшин эрийг охид арай шүтээгүй байлтай. Мянганбаяр уг нь чадалтай бизнесмен. Тэр дан ганц алтны уурхайгаар занималдаагүй. Барилга, гадаад, дотоод худалдаа гээд түүний бизнес нилээд өргөжсөн. Хаагуураа, хэдийдээ вэ гэмээр юм юм амжуулж явдаг түүнийг бурхан бас хардаг л байлгүй.Охидод хоббитой ч, хаялга сайтай гэгдэх Мянганбаярын хууль ёсны эхнэрээр дөнгөж арван жил төгссөн царайлаг охин Пүрэвсүрэн тодорч, олныг шуугиулж байсныг санаж байна. Өдгөө тэр бяцхан гүнж Монголжингоо охины ээж, топ модель, олонд танигдсан жүжигчин болоод буй. Энэ адтай бүсгүй охиныхоо эцэг, баян нөхрөөсөө яагаад салсан нь хэн хүний сонирхлыг татдаг болов уу. Уг нь Мянгаа босс залуу эхнэрийнхээ дансанд сар бүр хэдэн сая төгрөг хийдэг байж. Гэтэл эрх гүнж нь дансан дахь мөнгөө хайр найргүй сэгсэрч эхэлсэн гэдэг. Бүсгүй сард хэд хэдэн саяар нь мөнгө гаргаж, юунд зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй үрэн таран хийгээд байж. Нэг удаа өөр нэг банкнаас 20 мянган доллар авсныг нь банкны ажилтан нөхөрт нь дуулгажээ. Ингээд харамласандаа биш, юу болоод байгааг мэдэхийг хүссэн эр учрыг олсон гэх. Бяцхан эхнэр нь түүнийг хуурч, үе тэнгийн буюу СУИС-ийн ангийн хөвгүүнтэйгээ үерхдэг төдийгүй түүнд машин хүртэл авч өгсөн байж. Ийм зүйл мэдсэн эр хүнд ямар байх нь ойлгомжтой ч, Мянгаа захирал ихэд тэвчээртэй загнаж, өөрөө үнэнээ хэлэг хэмээн хэсэг харзнасан гэнэ. Гэтэл байдал даамжирна уу гэхээс юун үнэнээ хэлэх. Байдал улам хурцдаж, аргагүй эхнэртээ болон найз залууд нь анхааруулсан гэдэг. Гээндээ ч гоондоо ч бий гэгчээр ийн тэдний амьдрал төгсгөл болж, Пүрэвсүрэн өөрөө энэ амьдралаасаа явсан гэсэн шүү. Энэ хооронд Мянганбаяр, Пүүжээгийн найз залууд гурван удаа сануулахдаа, Монголын хууль гурав гэдэг юм шүү хэмээн анхааруулж байжээ.  Мянгаагаас дутахгүй алдарт Пүүжээд ийнхүү анхных нь амьдрал зохисонгүй бололтой. Харамсалтай нь, түүний найз залуу Хятадад явж байгаад осолд орж нас барсан аж. Түүнтэй хамт Тимон буюу Учрал явсан гэдэг.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñêîðîñòü çàêëàäêè â òîëüÿòòè экстази спиды мдма купить Реагент в Кушве ЗначениРµ слова Опийный в Ñ‚Ð¾Ð»ÐºÐ¾Ð²Ñ‹Ñ … ÑÐ»Ð¾Ð²Ð°Ñ€ÑÑ … Даля, Ожегова, ЕфремовР¾Ð¹ купить МДМА розовые МихайлоР²ÐºÐ° Центр эффектиР²Ð½Ñ‹Ñ… решений организР°Ñ†Ð¸Ð¸ бизнеса Ð¡Ð¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° онлайн формула тгк сфера rc çàêëàäêè êóïèòü ãåðîèí Купить закладкР¸ LSD в Каменке Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Печоре купить соли в волгогрР°Ð´Ðµ купить ханка ЕманжелР¸Ð½ÑÐº купить План Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ Ðº купить марихуаР½Ñƒ Ворсма Купить закладкР¸ марки в Верхнем Тагиле Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в КузнецкРµ çàêëàäêè â ïåðìè ãåðîèí Купить экстази в Бор old spice реклама актер купить DOMINO НефтеюгР°Ð½ÑÐº купить Марки Ясный телеграР¼Ð¼ закладкР¸ иркутск Купить lsd в КраснозР°Ð²Ð¾Ð´ÑÐº ЗакладкР¸ экстази в Аргуне купить морфин СоветскР¸Ð¹ çàêëàäêè â òîìñêå êóïèòü ñîëè Купить закладкР¸ марки в Ирбите купить Гарик Шагонар Купить Марки в НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ск купить Гаш Сокол люкс арома марихуаР½Ð° конопля купить Бутик ЕманжелР¸Ð½ÑÐº НаркотиРºÐ¸ на Бали
IP:188.72.126.93  2018-01-11 17:48:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.